өдөр
шөнө
×

АТГ анхааруулсан ч Ж.Энхжаргаланг хууль зөрчин “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн захиралаар томилжээ!

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас 2024 оны 10 дугаар сарын 30-нд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Ж.Энхжаргаланг томилох нь ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсгэнэ хэмээн албан ёсоор мэдэгдэж, хууль зөрчихөөс сэрэмжлүүлж байжээ. Гэвч тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл энэхүү анхааруулгыг үл харгалзан, түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж үзэх үндэстэй байна.

АТГ-ын албан бичигт дурдсанаар Ж.Энхжаргалан нь “Броадбэнд” ХХК, “Парагон проперти” ХХК, "Би Ар Би" ХХК зэрэг компанийн 100 хувь эзэмшигч, үүсгэн байгуулагч, захирал бөгөөд эдгээр компаниуд нь тайз, тайзны тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ, соёлын арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Харин “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК нь мөн адил соёл урлагийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулдаг тул нийтийн болон хувийн ашиг сонирхол нь давхцсан гэж үзжээ.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсгийг илтэд зөрчсөн үйлдэл бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг урьдчилан сэргийлэх хуулийн заалтыг үл тоомсорлосон гэж АТГ дүгнэсэн байна.

АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболдын гарын үсэгтэй уг албан бичигт “ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдал байгаа тул тухайн албан тушаалд томилохгүй байх”-ыг албан ёсоор зөвлөсөн хэдий ч уг зөвлөмжийг үл хэрэгсэж, томилгоог хийсэн нь төрийн албан тушаалд хууль зөрчин томилгоо хийж буй нэгэн жишээ болж байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Xotiin irgen (66.181.191.57)
    Iim tarxinii turaal enkhjargalangaar darga xiilgesen Ene uls, xot xugjixgui. Xurdan zailuulaach. Iim xulgaichuudad mungu xurungu gej ugaasaa baixgui. Xulgailsan xurungu mungiig ni xurdan xuraa. ATG xurdan shalgaach uurgee guitsetge.
    2025 оны 05 сарын 02 | Хариулах
    • Иргэн(103.57.92.48)
      AТГ харин ажлаа хийгээд үүргээ гүйцэтгээд болоагүй гэдэг тушаал томилогдохоос нь өмнө гаргасан байгаа юм биш үү??? Өвчтэй хог вэ? Энэ тушаалыг зөрчиж томилсон хулгайчуудыг барьж хорь гэж ядаж бичээч!
      2025 оны 05 сарын 02
  • Зочин (202.126.89.154)
    Энэ улс сүйрнээ пздаа нээрээ улсаа боддог нэг ч хүн алга дээр дооргүй бүгд ялгаагүй би гэсэн үзэлдээ баригдсан ацнууд
    2025 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.177.128)
    Hujaa
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
    • Иргэн(103.57.92.48)
      Нээрээ энэ улсыг өмхий хужаа нарын удам угсаанууд л байхдаа сүйрүүлж байна аа. Хүмүүс муу хужаа гэж хэлж ярихаар тоодоггүй байлаа харин одоо үнэхээр энэ араа шүд нь орсоосон ямаан осогтой шуналт бузруудыг харахаар эх орон минь үнэндээ л нүх сүв үлдээгүй хулгайн орон болжээ яах таминь ээ
      2025 оны 05 сарын 01
  • Содномдорж (103.57.92.67)
    Хог хог Ийм хог байх уу зайлуулах хог
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
Top