Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын бүтээмж хариуцсан шинэ менежерүүдийг томилж эхэлсэн бөгөөд Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяаг агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр томилохоор болсон гэх мэдээлэл цацагдлаа.
Энэхүү албан тушаал нь хотын даргын орлогчийн статустай бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, АН-аас сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан нар бүтээмж хариуцсан менежерийн албан тушаалд томилогдоод байгаа юм.
Э.Золзаяа нь Х.Нямбаатарын хотын удирдлагын бодлогыг удаа дараа шүүмжилж ирсэн нэгэн бөгөөд тэрээр доорх байр сууриудыг илэрхийлж байв.
- Санхүүгийн үр ашиггүй байдал: “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Х.Нямбаатар бараг 4 их наядыг бөөн ялархал дунд үрж дуусгасан”
- Албан тушаалын томилгоо: "З.Төмөртөмөө мэтийн хүмүүсийг албан тушаалд томилж байгаа нь Х.Нямбаатарын ял. Х.Нямбаатар өөрөө энэ ялаа үүр, иргэдэд битгий яларх"
- Хотын бодлого, хууль тогтоомжийн чанар: “Хотын даргын мэргэжлийн бус хуулийн төсөл нь асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй”гэх зэргээр шүүмжилж байв.
Сэтгэгдэл (1)