УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогджээ. Тэрээр Үндэсний баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх зэрэг үүрэг хүлээж байгаа аж.
Ж.Батзандан энэ талаар, "Үндэсний баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчрах үүрэг өгсөн гэж ойлгов. Удахгүй үүрэгт ажилдаа ханцуй шамлан орно" гэжээ.