өдөр
шөнө
×

З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноов

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гурван өдөр хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа:

  • З.Энхболдыг холбогдох үйлдэлд нь цагаатгав.

  • Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жилийн хорих ял оноов. Шийдвэрийн дараа түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэжээ.

Эдгээр хүмүүсийг 2019 онд З.Энхболдын хамаарал бүхий "Страто" ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан "Их дэлгэмэл ингүүн" компанид давуу байдал бий болгохын тулд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан.

Өмнө нь, 2024 оны гуравдугаар сарын 13-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд 40 сая төгрөгийн торгууль, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасах ял оноосон. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны есдүгээр сарын 25-нд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.

Ийнхүү хэргийг дахин хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргасан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top