өдөр
шөнө
×

Малчдыг дэмжсэн төрийн бодлогыг улстөржүүлэхгүй байхыг хүслээ

Малчдын төлөөлөл хотод иржээ. Тэд хоршоо байгуулж ажиллах гэхээр зарим улстөрч, улс төрийн нам, хотынхон эсэргүүцээд байгаа учраас өөрсдийн байр сууриа хэвлэлийнхнээр дамжуулж олон нийтэд хүргэх бодолтой ирсэн байна. Тухайлбал, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улстөржүүлэхгүйгээр малчдыг дэмжсэн төрийн бодлого шийдвэрийг аль ч нам, хувь хүмүүс дэмжиж өгөөч ээ гэсэн юм.

Малчдын төлөөлөл болох Төв аймгийн Эрдэнэсант сумын гавьяат малчин Д.Гомбо-Очир хэлэхдээ “Малчид юу ч мэдэхгүй, боловсролгүй, зээл аваад өрөнд орно гээд яриад байгаа гэнэ. Малчид бид математикч улс, хаан боловсролтой. Хаан боловсрол гэж уур амьсгалын -40, +40 хэм, халуун, хүйтэн салхи, цасан шуурганаас олж авсан амьдрах ухааныг хэлж байгаа юм.

Ийм боловсролтой хүмүүс хэдхэн сая төгрөгийн зээл аваад юу ч хийж чадахгүй үрчихнэ гэдэг доромжлол юм. Малчид хүний төлөө ажилладаг улс. Малчид намаар талцдаггүй. Хонио хариулж, малаа адгуулж явахдаа эх орноо хамгаалж явдаг улс шүү. Биднийг яагаад малгай өмссөн мал, алчуур зангидсан адгуус гээд байна вэ. Зүгээр нэг гэнэн томоогүй залуу хэлээд байна уу, бодлого зорилготой хэсэг бүлэг хүмүүс зориуд хэлээд байна уу. Монголын нүүдэлчин ард түмнийг бага Монгол гэдэг. Их Монгол нь бага Монголтойгоо талцаад эхэллээ гээд хойд, урд хоёр том гүрэн харж байгаа. Эндээс ямар ашиг гаргах вэ гэж их гүрнүүд геополитикоор бодно. Энэ хоршооны бодлогыг олон аймаг, малчин дэмжиж байгааг би явж үзсэн хүний хувьд сайн мэднэ. Аль нам ч юм, хоёулаа ч шийдсэн юм бил үү. Ямартаа ч  ухаант Засгийн газар энэ бодлогыг шийджээ. Зоригт малчид бид хэрэгжүүлнэ. Харин хулчгарууд ашгийг нь хүртэх гэж байгаа бол тийм зүйл байхгүй. Малчид бид оюун ухаантай гэгээлэг ард түмэн шүү” гэв.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top