өдөр
шөнө
×

Олон улсын кино наадмуудад шалгарсан шилдэг бүтээлүүдийг үнэ төлбөргүй толилуулна

Европын холбоо болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Европын холбоо, Иргэдийн цахим оролцоо ТББ  хамтран Монголын үзэгчдэд киног тэгш хүртээмжтэй хүргэх, хүүхэд залуучуудын кино урлагийн боловсролыг дээшлүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Европын кино наадам”-ыг 2024 оны тавдугаар сарын 17-ноос 20-ны хооронд Тэнгис кино театрт зохион байгуулах гэж байна.

Кино наадмын хүрээнд Эстони, Герман, Люксембург, Белги, Итали, Польш, Чех, Грек, Унгар, Латви, Австри зэрэг 11 улсын Каннын кино наадам, Сандэнс, Берлин, Сан Себастьяны кино наадмуудад шалгарсан найман баримтат болон уран сайхны кино, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг хөндсөн 11 богино хэмжээний кино бүтээлийг 4 өдрийн турш Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй толилуулах гэж байна. 

Нээлтийн үзвэрийг урилгаар үзэх бөгөөд кино наадмын хүрээнд толилуулагдах бусад бүтээлүүдийг үзэгч та Тэнгис кино театрын билетийн касс болон www.tengis.mn сайтаар нэвтэрч орон тасалбарыг үнэ төлбөргүйгээр авах боломжтой юм. 

НААДМЫН НЭЭЛТИЙН КИНО: ЭХ ХЭЛНИЙ ЭЦСИЙН НАЙДВАР (2020)

Онцлох орон: Эстони
Найруулагч: Лийво Ниглас 

Эстони гаралтай Индрек Парк гэх хэл шинжлэлч уугуул америкчуудын хэлийг арав гаруй жил судалж байгаа юм. Энэхүү кинонд тэрбээр Хойд Дакотагагийн хээр тал, Миссури голын саваар нутаглах Мандан овгийн хэлийг бичиж авч буй тухай гардаг. Хариуцлага ихээр шаардсан ажилд нь цаг хугацаа давчуу тул Мандан хэлээр ярьдаг сүүлчийн хүн, 84 настай Эдвин Бенсонийг хэлний хөтөчөөр ажиллуулна. Анх ирээдүй хойч үеийнхэнд Мандан хэлний бичлэгийг үлдээх зорилготой эхэлсэн энэхүү ажил нь сүүл рүүгээ Мандан хэлийг сэргээж, уугуулчуудын хэрэглээнд нэвтрүүлэх тэмүүлэл болон хувирав. Түүхэн хэлний төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд цөөн хэдэн хүчин зүйл саад хийнэ. Омгийнхон зардал ихтэй төслийг хангалттай санхүүжүүлэх авч омгийнхны амьжиргаа залгуулдаг гол арилжаа болсон нефтийн үнэ унасны улмаас хөрөнгө мөнгө гаргах боломжгүйд хүрэв. Хамгийн том хүчин зүйл нь Индрек өөрөө. Хилийн чанадад амьдрахаасаа залхсан тэрбээр Эстони руугаа буцаж, гэр бүлтэй болохыг боддог болжээ. Тэр уугуулчуудын хэлийг аврах хүнд сорилттой ажил, хувийн амьдралаа зохиох хүсэлдээ амжилт олж чадах болов уу?

Найруулагч Лийво Нигластай хийх уулзалт: “Эх хэлний эцсийн найдвар” кино үзвэрийн дараа Эстонийн найруулагч Лийво Ниглас Монголын кино сонирхогчидтай уулзалт зохион байгуулна. Энэхүү уулзалтаар Эстони улсын соёл уламжлал, кино урлагт оруулсан хувь нэмэр, нэн ховордсон хэл, уламжлалыг хадгалахын ач холбогдол болон кино найруулагчийн уран бүтээлийн замналын тухай ярилцах болно.

Кино наадмын дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/EFFinMongolia хуудсаас аваарай.

Европын кино наадмын хөтөлбөр:

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top