Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Дүүргийн засаг даргын ажлын алба, иргэдийн төлөөлөгчдийн хурал, цагдаагийн газартай хамтран “Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хамтран хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.
Зөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн 1-20 хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч зэрэг 120 гаруй алба хаагчид оролцлоо.
Зөвлөгөөнөөр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад төрийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа, 2023, 2024 онд Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, цаашид урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, санал солилцсон байна.
Зөвлөгөөнөөс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хохирогч хамгаалах чиг үүрэг бүхий хорооны Засаг дарга нараар ахлуулсан, хамтарсан багуудтай урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн төрийн байгууллагын хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд дүүргийн прокурорын газраас хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл (1)