Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Эдний гүтгэлэг дайралтад хязгаар байна уу! Ард түмний дургүйцлээс их айж дээ. Ослын хариуцлагыг сарниулах гэж "миний хүү, хүүхэд тэнд байсан", "захирал нь надтай нэг анги", "засаг руу хэдэн мянган цулам-тороол дайруулав" ч гэх шиг. Бүгд худал. Ерөнхийлөгчтэй холбож бас үзэв. Юу эсийг зохиов оо!
Би юм бичих бол өөрөө бичнэ, өөрөө хэлнэ. Надаар юм хэлүүлж бичүүлэх гээд загатнаад, хатгаад байна уу! Над руу дайрах тусам эднийг өөрсдийг нь хүмүүс улам зүхэж байна. Надад гүтгэлэг, дайралт наалдахаа больсон. Цаг хугацаа хэн нь хэн байсныг ялгаад өгнө. Миний нүүрномын найзуудыг хар. Их уулс шиг эрхэмсэг, гүтгэлэгт ганхсан шинжгүй, харин үнэн үгээ хэлсэн шигээ сууцгаана.
Энэ муу ёрыг засгийг шүүмжилж, жигшиж байгаа иргэдийн ард намайг байгаа гээд чичрээд байх юм. Би эрх чөлөөт, бие даасан, өөрийн үзэл бодолтой Монгол хүн бүрийн урд ч байгаа, ард нь ч байгаа. Монголын төлөө зүрхтэй, тархитай Монголчууд их багагүй энэ засагт дургүй байна. Үнэн сэтгэлээсээ эднийг үзэн ядаж байна. Нэг юмыг тодорхой хэлье. "Буруугаа өөрсдөөсөө хай"...
Сэтгэгдэл (2)