өдөр
шөнө
×

Стандарт бус өндөртэй тээврийн хэрэгсэл гүүрэн гарцны дор осол гаргажээ!

Алтай хотхон-Нарны хорооллыг холбосон гүүрэн гарцны өндрийн хэмжээ нь 4,5 метр. Тэгвэл өнөөдөр тус гүүрэн гарцны дор стандарт бус өндөртэй том оврын автомашин зам тээврийн осол гаргажээ.

Тодруулбал, тухайн тээврийн хэрэгсэл нь гүүрний доор засвар хийж байсан машиныг мөргөсөн байна. Мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны шуурхай бүрэлдэхүүн очиж ажилласан бөгөөд замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлагын 6.7-д “Хүнд ачаа тээвэрлэх, мөн тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 метр байна” гэж заасан байдаг аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top