өдөр
шөнө
×

Хятад иргэдэд газар олгосон гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарыг цагдан хорихоос татгалзжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хадны орчимд гадаадын хуулийн этгээдүүдэд газар эзэмшүүлсэн гэх хэрэгт холбогдуулан Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарыг яллагдагчаар татсан.

Тэднийг цагдан хорих прокурорын саналыг шүүх хянан хэлэлцээд, татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Ш.Энхжаргал, Х.Нэхийт нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Тус шүүх уг саналыг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан буюу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайгаа мэдээллээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top