өдөр
шөнө
×

"Эрдэнэс таван толгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбат өөртөө болон дагуулж очсон дарга нартаа 111 сая төгрөгийн урамшуулал олгожээ!

Сангийн яамны ТНБДарга Ж.Ганбат өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын 385 дугаар тогтоолоор "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож байсан юм. 

Тэгвэл тэрээр томилогдсоноосоо хойш сар хагасын дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай” А/752, “Ажилтнуудад шагналт цалин олгох тухай” А/753 тоот тушаалыг тус тус гаргаж өөртөө болон дагуулж очсон дарга нартаа "Онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэн борлуулалтын орлогыг бүрэн биелүүлсэн" гэдэг агуулгаар нийт 111 сая төгрөгийн урамшуулал олгож өөрсдийгөө шагнасан гэх асуудал ил боллоо.

Нэр бүхий УИХ-ын гишүүдийн зүгээс Ж.Ганбатыг өнгөрсөн хугацаанд ажлаа муу хийсэн хэмээн шүүмжилсэн удаатай. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаар “Эрдэнэс тавантолгой ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ажлаа маш муу хийсэн. БЭТ томилогдсоноос хойш Эрдэнэс тавантолгой компани дээр ашиг сонирхлын зөрчилтэй олон гэрээ, тендер хийгдсэн. ЭТТ ХК хууль үйлчилдэггүй вант улс болсон” хэмээн мэдэгдэж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top