өдөр
шөнө
×

Баянгол дүүргийн иргэдийн спортын 11-р наадмын үеэр нэг иргэн харамсалтайгаар нас баржээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Баянгол дүүргийн иргэдийн спортын 11-р наадам” нэртэй арга хэмжээ зохион байгуулагджээ. Харамсалтай нь энэхүү спортын тэмцээн уралдааны үеэр нэгэн иргэн зуурдаар нас барсан байна. Тодруулбал, тус спорт наадамд оролцож байсан БГД-ийн 21-р хорооны харьяат 40 настай иргэн “н” нь тархин тус газраа гэмтэл авсны улмаас газар дээрээ нас баржээ.

Энэхүү спорт наадам нь дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд жил бүр тогтмол зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн спортын наадмыг зохион байгуулахад  Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д. Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С. Мөнхзаяа, Биеийн тамир, спортын хорооны дарга Г. Батбаяр нар голлох үүрэг гүйцэтгэж оролцсон гэх мэдээлэл байгаа юм.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй үргэлжлүүлэн хүргэх болно.


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Лол (103.212.117.132)
    батбаыр гэж хөлдүү юм парга болчихсон чаажийн
    2023 оны 10 сарын 27 | Хариулах
Top