өдөр
шөнө
×

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Зүүнхараагийн шоронгийн дээрэлхүү дарга А.Батхуягаас айж байна!

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 413-р ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал Д.Мөнх-Эрдэнийг тус шоронгийн дарга А.Батхуяг гэгчийн дарамтад байгаа талаар мэдээллээ. 

Тэрээр энэ талаар “Би Зүүнхараагийн дээрэлхүү дарга А.Батхуягаас айж байна. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХЯ-ийн сайд Х.Х.Нямбаатар нараа! Миний нөхөр Даваагийн Мөнх-Эрдэнэ нь та хоёрын шууд удирдлагад хамаардаг ШШГЕГ-ын 413-р хорих ангид хэрэг хийгээгүй, хилсээр хоригдож байна!

Нөхрийг минь та нар ар гэрийн нөхцөл байдал болон санал хүсэлтийг нь асуулгүйгээр НДЗШШүүхээс магадлагаа гардаж авсны маргааш нь харьяаллын бус, хаа байсан Зүүнхараагийн шорон луу ачиж явуулсан!

Бие нь муу байгаа хөгшин настай аав ээж, энхрий бяцхан үрсийг нь бодож ар гэртэй нь ойр, хотын ойролцоо хорих ангид хуваарилах сэтгэл байсангүй юу?

Улаанбаатар хотод ганц хүн шингээчих шорон алга уу?

413-р хорих ангид миний нөхрийг очоод удаагүй байхад хорих ангийн дарга нь солигдож А.Батхуяг гэдэг дээрэлхүү нөхөр томилогдож очсон. Нөхрөө хуулийн хугацаанд нь хоногийн эргэлтээр эргэж байхад “эргэлтээс нь буулга” гэж А.Батхуяг дарга намайг сүрдүүлсэн, БИ ОДОО ХҮРТЭЛ АЙДАСТАЙ БАЙНА.

Мөн дахин нөхөртэйгөө цахим уулзалтыг хуулийн дагуу хийсний дараа нөхрийг маань “шалгана, арга хэмжээ авна, акт бичиж магадланд оруулахгүй” гэж дарамталсан байна. Бодвол А.Батхуяг даргад та хоёр нөхрийг минь хуулийн дагуу магадланд оруулахгүй, сонгууль өнгөртөл яс суулгах үүрэг даалгавар өгсөн биз.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ, Х.НЯМБААТАР АА! Яасан дуусаж дундардаггүй их өс хонзон 

бэ? Хууль бусаар булэглэж өгсөн ялыг чинь миний нөхөр гонгинож гоншигонолгүйгээр үг дуугүй биелүүлээд шоронд чинь суугаад ядарч яваа шүү

Монгол Улсын дээд шүүх хүртэл танай тал юм байна.

Одоо болоо юм биш үү. Шоронд хүртэл шоронгийн даргаар дээрэлхүүлээд. Та хоёрт Монгол эр хүний мөн чанар, мөс жудаг гэж байна уу? Тэр сонгууль, улстөр чинь миний нөхөрт ял өгсөн цагаас хойш хамаагүй болсон биздээ?

Яасан дээрэлхэж дуусдаггүй ЭРХ МЭДЭЛтэй юм бэ? Хэд хэдэн удаа хагалгаанд орж, өвдөж зовж яваа хөгшин настай аав ээжийг нь, энхрий бяцхан үрсийг нь бодоод хуулийн дагуу 2013-11-05-нд магадланд орохоор нь шоронгоосоо суллаж өгөхийг хичээнгүйлэн гуйя.

Үгүй бол би бяцхан үрстэйгээ МУ-ын Үндсэн Хуулинд заасны дагуу 11-р сард үзэл бодлоо илэрхийлж Төрийн ордоны өмнө, төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлах болно. Ард иргэд маань дэмжих байлгүй…

Зүгээр л эр нөхөртэйгөө элэг бүтэн амьдармаар байна. Шоронгоос нөхрийг минь суллавал тэр лайв энэ тэрийг нь хийлгэхгүй гэж аав ээжийнх нь хамт амлаж байна. Санаа зоволтгүй. Нөхөр маань аав ээж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт байхын тулд үгэнд минь орох байлгүй дээ.

МУ-ын иргэн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.46.186)
    Мөнх эрдэнийн зах замбараагүй үймүүлдэг лайваас ард иргэд бол залхсан шүү дээ. Хэрэг хийгээд л хоригдсон бол хоногоо даваад гарах тэнхээтэй л эр хүн шиг байгаа ч дээ.
    2023 оны 09 сарын 26 | Хариулах
    • Zochin(202.126.88.201)
      Зоригтой зүрхтэй болохгүй бүтэхгүйн төлөө тууштай тэмцэгч эх оронч залуу гэж хардагдаа энэ хүн бол хэлмэгдэж яваа гэж боддогдоо
      2023 оны 09 сарын 26
    • (202.126.89.129)
      За чамайг бодвол үнэн мөнийг хэлж шүгэл үлээсэн шүү.
      2023 оны 09 сарын 26
Top