өдөр
шөнө
×

“Монголын кино дэлхийд” чуулга уулзалтад оролцохыг урьж байна

Монголын кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай байгаа мэргэжлийн сургалтыг олон улсын стандартын дагуу зохион байгуулах замаар Монгол кино үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах зорилготой “Монголын кино дэлхийд” чуулга уулзалтыг Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Киноны нүүдэл” ТББ, “Иргэдийн цахим оролцоо” ТББ-аас зохион байгуулах гэж байна.

Тус чуулга уулзалт 2023 оны 9 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд 09:00-18:00 цагт Шангрила төвд байрлах “Өргөө – 3” кино театрын 4-р танхимд зохион байгуулагдана.

“МОНГОЛЫН КИНО ДЭЛХИЙД” чуулга уулзалтаар олон улсын кино институт сангуудын төлөөлөгчид киног дэмжих тэтгэлэг санхүүжилт, олон улсын борлуулалт түгээлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийх юм байна.

Мөн Монголын уран бүтээлчид анх удаа хэл, санхүүгийн бэрхшээлгүйгээр олон улсын кино хөтөлбөр, санхүүжилт олгодог сангийн төлөөллүүдтэй нүүр тулан уулзаж шаардлагатай мэдлэг, мэдээллийг авах боломжийг тус чуулга уулзалт олгож байгаа гэдгээрээ онцлогтой ажээ.

Уулзалтанд дараах олон улсын кино сангийн төлөөлөл оролцоно. Үүнд:

  • Дэлхийн киноны сан
  • Данийн Кино Институт
  • Cineuropa
  • Францын кино ба хөдөлгөөнт дүрсний̆ үндэсний̆ төв
  • Их Британийн дэлхийн дэлгэцийн сан
  • Австралийн дэлгэц (цахимаар оролцох)
  • Бусаны Олон Улсын Кино Наадмын дэргэдэх Азийн кино сан (цахимаар оролцох)
  • Дохагийн кино хүрээлэн (цахимаар оролцох)
  • АНУ-ын Сандансийн Институт (цахимаар оролцох)

Бүртгэлийн хураамжийг: https://ticket.mn/event/1778

Email: info@filmnomad.mn

Утас: +976-72111122

Website: www.filmnomad.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top