өдөр
шөнө
×

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг Д.Энхтүвшин удирдана

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ХХI Их хурал болж өндөрлөлөө. МҮХАҮТ дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулж, гишүүддээ ажлаа тайлагнаж, удирдлагын багаа шинэчилдэг. Энэ удаагийн Их хуралд ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох саналын мандаттай 1000 орчим компанийн төлөөлөл оролцож саналаа өглөө. Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшсэн 11 хүний дунд санал хураалт явуулж, Шарк Д.Энхтүвшин, Монгол даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Төр-Од нарын дунд хоёр дахь шатны дахин сонгууль явагдаж, 63 хувийн саналаар Шарк Д.Энхтүвшин ялалт байгуулж, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч нь ТУЗ-ийн даргын үүргийг давхар гүйцэтгэх бөгөөд танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үүрэгтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top