өдөр
шөнө
×

УРАН БҮТЭЭЛЧ Б.МАНАЛЖАВЫН “ҮЗҮҮРГҮЙ ҮНДЭС” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Монголын урлагийн зөвлөл (МУЗ)-ийн “Улаан гэр” галерейд уран бүтээлч Б.Маналжавын “Үзүүргүй үндэс” үзэсгэлэн 2023 оны 8-р сарын 3-16-нд дэлгэгдэх гэж байна. 

Уран бүтээлч Б.Маналжав 2009 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг зураач О.Энхтайван багшийн удирдлага дор, 2021 онд Бээжингийн Дүрслэх урлагийн төв академийг зураач Канг Лей багшийн удирдлага дор суралцан дүүргэсэн.   

Тэрээр 2022 оноос хөдөө орон нутагт модонд уяж орхисон хуучин хадгуудыг цуглуулж эхлэн, түүгээрээ хэд хэдэн инсталляц хийсэн нь уран бүтээлийнх нь чухал нэгэн бүрдэл болжээ. Энэ удаагийн “Үзүүргүй үндэс” үзэсгэлэнд байгаль дэлхий өвдөн шаналж буйг тодотгосон нь хүний биеийн хэсгүүд болон хайрцаг дотор дүрслэгдсэн модод, хадгаар ороогдсон зулзаган мөчрүүдээс харагдана.

Сэлэнгэ аймаг дахь Ээж модоос 2000-д хуучин хадаг түүж авч буйг баримтжуулсан баримтат бичлэг, видео ажил мөн эл үзэсгэлэнд тавигджээ. 

Энэхүү үзэсгэлэнг “Улаан гэр” галерейд 8-р сарын 16-ныг хүртэл 10:00-18:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй толилуулах тул Та бүхнийг урьж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top