өдөр
шөнө
×

Э.Бат-Амгалан шиг 152 “шантаажчин”-тай болох уу?

УИХ-ын зарим гишүүн “Би хэн бэ” гэдгээ ойлголгүй бүрэн эрхийн хугацаагаа юу юугүй дуусгаж байна.

Маш тодорхой жишээ өгүүлье. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан гэдэг хүн бий. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж сонгогдсон. Бүтэн гурван жил “Гишүүн ээ” хэмээн дуудуулж, УИХ-ын чуулганд суусан түүнд санаачилсан хийгээд батлахад оролцсон хууль хэд хэд байгаа нь ойлгомжтой.

Харин сүүлийн өдрүүдэд яваад, яриад байгаа үйлдэл, үгнүүд нь хуулийн хязгаар давж, УИХ-ын гишүүний хийх ажлаас халиад явчихлаа.

Э.Бат-Амгалан 2023 оны тавдугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн I хорооны нутагт РЦНК-гийн урд байдаг газар дээр очив. Эндэх газар дээр нэр бүхий компани спорт цогцолбор бүхий хотхон барихаар болжээ. Харин хэсэг хүн “Бариулахгүй” хэмээж буй аж.

Түүхийг нь сөхвөл, тэр хавийн газар Б.Наранхүүгээс “угшил”-тай юм байна. Өөрөөр хэлбэл, тэр хүний худалдсан газар аж. Гэхдээ энэ тусдаа асуудал л даа. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалттай компани тус газрыг арваад жилийн чамгүй үнэ төлж худалдаж авсан байгаа юм. Тэгээд тэндээ төсөл хэрэгжүүлэх гэж ихээхэн хэмжээний зардал чирэгдэл гаргаж ажиллажээ. Харамсалтай нь чадаагүй байна. Элдвийн шахаа, шантаажийг дийлэлгүй “шатчихсан” гэсэн үг. Тодруулбал, Сингапур, Австралийн хөрөнгө оруулалттай “Эс Энд Ви Юу” гэдэг компани төслөө хэрэгжүүлэх гэж арваад жилийн турш зүтгэжээ. Тэгээд чадалгүй, арга буюу 100 хувь монголчуудын эзэмшдэг компанид төсөлтэйгээ хамт шилжүүлэн өгчээ. “Эс Энд Ви Юу” компанийн удирдлагууд ингэж шилжүүлэхийнхээ өмнө буюу өнгөрсөн жил бидэнд “Манай компани Монгол Улсад хөрөнгө оруулах болсон шалтгаан нь нэгдүгээрт, тус улсыг Үндсэн хуультай, Үндсэн хуулиар тогтоосон зарчмууд нь үйлчилдэг гэж үзсэн, хоёрдугаарт, тус улс нь ардчилсан улс бөгөөд бусдын хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлдэггүй. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын харьяалагдах улс болох  Сингапурын Засгийн газартай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрийг байгуулсан гэж ойлгож байсан, гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчийг ялгаварлан үздэггүй, хөрөнгө оруулагч, түүний үр ашгийг нь нийгэмчлэн болон хураан авдаггүй гэж итгэсэн юм. Өнөөдрийн байдлаар Австрали, Сингапур улсаас эх үүсвэртэй 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулснаас “Эс Энд Ви Юу” ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй “578 айлын River view орон сууцны хотхон” төсөлд 17.8 тэрбум төгрөг зарцуулсан.

Төслийг хэрэгжүүлэх газрыг 2014 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж одоог хүртэл газар эзэмшихтэй холбогдон үүсэх үүргээ тухай бүр биелүүлсээр ирсэн. Гэвч төрийн байгууллагуудын удаа дараагийн хууль бус шийдвэрүүдээс хамаарч газраа зохих журмын дагуу эзэмшиж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Улмаар тус хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд ч гарсан болно. Өдгөө төслийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр холбогдох газруудаас техникийн зөвшөөрлүүдийг авах ажиллагаа явагдаж байна. Тухайлбал,эрх бүхий байгууллагуудад холбогдох хүсэлт, өргөдлөө гаргаж, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иас 2021 оны наймдугаар сарын 2-ны өдөр харилцаа холбооны техникийн нөхцөл, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр цахилгааны техникийн нөхцлийг тус тус олгосон болно. Нөгөөтэйгүүр манай компанийн төсөл хэрэгжүүлэх гэж буй газрын хөрш зэргэлдээ  газар эзэмшигчид нь төслөө хэрэгжүүлээд барилга байгууламж барьж болдог, манай компани өөрсдийн эзэмшил газартаа төсөл хэрэгжүүлэх нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлнө гэж байгаа нь ялгаварлан гадуурхаж буй үйл ажиллагаа гэж үзэж байна” хэмээн тайлбарлаж байсан юм.

Ийм л үүх түүхтэй газар дээр Э.Бат-Амгалан өнгөрсөн долоо хоногт очсон гэсэн үг. Тэрээр “Энд гурван га газар байдаг. Би уржнан бас ирсэн” гэв. Цааш нь “Би үүнтэй УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа үедээ хатуу тэмцэнэ. Энэ асуудал дээр Хотын дарга дээр ч тэр, Ерөнхий төлөвлөгөөний газар дээр ч тэр, ер нь Газрын алба, бүгдтэй нь энэ асуудлаар нэлээн түлхүү ажиллана” гэлээ. Өөрөөр хэлбэл, тэнд газар эзэмших болоод спорт цогцолбор барих зөвшөөрлийг цуцлуулна гэчихэж байна.

Ер нь бол Э.Бат-Амгалан тэнд уржнан очсон. Ноднин ч анхаарал сайн тавьсан. Тэгээд Хотын дарга руу ч бичиг сачиг илгээж байсан байна. Шулуухан хэлэхэд, энэ газарт Э.Бат-Амгалан анхаарал тавих онцгой шалтгаан байгаа бололтой. Анх Б.Наранхүү ийш тийш болгож, түүнийг нь гадаадын хөрөнгө оруулагчид авчихаад хохирч байгаа талаар дээр хэлсэн дээ. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр, Э.Бат-Амгалан нь 2010-2012 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын орлогч даргаар ажилласан. Тэгэхэд Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын дарга байв. Тэрээр Б.Саранчимэгийн орлогч байсан гэсэн үг. Э.Бат-Амгалан дараа нь 2015-2020 онд ИНЕГ-ын “Чингис хаан” ОУНБ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга байжээ. Тэгэхэд Б.Саранчимэгийн нөхөр Д.Мөнхбаатар нь  ИНЕГ-ын “Чингис хаан” ОУНБ-ын захирлаар ажиллаж байв. Үүнийг Цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргаас Нисэх буудлын хэлтсийн даргаар шилжиж ажилласан гэх үү. Аль эсвэл эхнэрийнх нь орлогчоос нөхрийнх нь хэлтсийн дарга болсон гэж унших уу. Аль нь ч болно. Гэхдээ Б.Наранхүүгийн эгчийн орлогчоос хүргэнийх нь ажлын хэлстийн дарга болж шилжсэн гэвэл илүү ононо. Нэг үгээр хэлбэл, Э.Бат-Амгалан РЦНК хавийн газарт санаа тавих шалтгаан нь Б.Наранхүүтэй холбоотой байж болзошгүй. Ийм хардлага байна. Учир нь Б.Наранхүүгийн хамааралтай зурвас газар РЦНК-гийн урд, яригдаад байгаа газруудын дунд байдаг байна. Тиймээс тэр хүн зарсан газраа буцааж авахаар ажиллаж байж ч болох юм. Түүнийг нь Э.Бат-Амгалан гүйцэтгэж байна гэсэн үг. Гэвч энэ бол хардлага. Хардлагыг цаг хугацаа нотолно.

Энэ бүхний эцэст гадаадын хөрөнгө оруулагчид ч, уг бүтээн байгуулалтыг хийх гэж буй компанийнхан ч гайхшаа бараад сууж байна. Уг нь хавь ойрд байхгүй спорт цогцолбор барина гээд хамаг зөвшөөрөл сэлтээ авчихсан. Тэр төсөлдөө ногоон байгууламжийг ч хангалттай төлөвлөжээ. Гэтэл УИХ-ын гишүүн давхиж ирээд “Бариулахгүй. Танай зөвшөөрлийг цуцлуулна” гэчихжээ. Ингэхээр яахаа ч мэдэхгүй, учраа ч олохгүй болчихсон байна. Товчхондоо, хуулийн дагуу авсан зөвшөөрлүүд хүчинтэй юу, хууль тогтоогчийн дайралт хүчтэй юу гэдгийг ойлгохоо больжээ. Шуудхан хэлэхэд, тэд нэг төрлийн шантааж маягийн хэцүү байдалд орчихоод байгаа аж.

Ер нь бол Э.Бат-Амгалангийн дээрх үйл ажиллагаа нь УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйл дэх “Гишүүнд хориглох үйл ажиллагаа” гэдгийг ноцтой зөрчлөө. Дэлгэрүүлбэл,

43.1.Гишүүнд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

43.1.3.гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;

43.1.4.гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;

43.1.7.хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;

43.1.8.гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх;

43.1.11.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж, доромжлох;

43.1.12.бусдаар албаны чиг үүрэгт нь хамаарахгүй ажил, үүрэг гүйцэтгүүлэх, хууль бус болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл хийхийг шаардахыг хориглох талаар тодорхой заажээ. Эдгээрийг бүгдийг зөрчсөн байгаа юм.

Ер нь, УИХ-ын гишүүн энд тэнд ингээд “тэмцэл” хийгээд явж байж болох уу. Ийм асуудлыг хөндөх цаг болсон байна. Хэрвээ Э.Бат-Амгалан наанаа “Нийтийн эрх ашиг, ногоон байгууламж” гэж байгаа ч цаагуураа нэр бүхий этгээдэд газар дээрэмдэж авч өгөхөөр явж байвал яах вэ. Тиймээс УИХ-ын гишүүний энэ мэт үйлдлийг төр ч, нийгэм ч хүлээн зөвшөөрч өөгшүүлж болохгүй.

Тэгэх аваас хөдөө, орон нутгаас сонгогдсон гишүүд тухайн  аймаг сумынхаа уул уурхайн лицензийг дээрэмдэж болно гэсэнтэй агаар нэг юм. Зүй нь Э.Бат-Амгалан энэ асуудлаараа хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барих л ёстой юм.

Тэгэхээр өнөөдөр хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг  дагалдуулан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гишүүдийн дээрх мэтийн үйдлийг хатуу хориглосон заалт оруулж өгөх учиртай.

Эс тэгвээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа УИХ маань 152 ийм “шантаажчин”-тай болно гэсэн үг.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 97 (7082)

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (19)

  • asda services (149.57.28.94)
    ӨДРИЙН САЙХАН ӨДРИЙГ АСДА ФИНАНС ХХК-д тавтай морилно уу Танд 100% санхүү хэрэгтэй юу? Би таны санхүүгийн хэрэгцээг 3%-ийн хүүтэй нурууны асуудлыг шийдэж чадна. Таны нөхцөл байдал ямар ч байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тэтгэвэрт гарсан, зээлийн үнэлгээ муу байсан ч бид тусалж чадна. уян хатан эргэн төлөлт, Бидэнтэй холбоо барина уу: asdaservices24@gmail.com Яг одоо бүх төрлийн зээлд хамрагдаж мөнгөө яаралтай аваарай! * Франчайз нээх * Бизнесийн худалдан авалт * Бизнесийн өргөжилт * Нийслэл / Дэд бүтцийн төсөл * Арилжааны үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт * Гэрээний гүйцэтгэл * Худалдааны санхүүжилт гэх мэт. Хүндэтгэсэн,
    2023 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.20.34)
    Sain baina
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • сарантуяа (66.181.161.36)
    энэ хүн хийсэн бүтээсэн ажилтай мундаг хүн шүү
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Бүрэнхишиг (66.181.161.191)
    Хийсэн ажил болгоноо иргэддээ нээлттэй ил тод танилцуулаад явж байдаг мундаг хүн шүү.
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.90)
    Энэ хүн бүтээн байгуулалт болон , тойрогтоо ажлаа сайн хийж байгаа иргэн хүний хувьд ногоон байгууламжтай болохыг дэмжиж бна
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Арий (202.55.188.45)
    Бидэнд ногоон байгууламж маш их хэрэгтэй.
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.160.42)
    Хамгийн хэрэгтэй зүйл ногоон байгууламж шүү дэмжиж бна
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Арий (202.55.188.45)
    Яг юм хийж бүтээж байгаа хүмүүсээ ингэж саад болохоо болиоч ээ. Би бол хувьдаа дэмжиж байна.
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.160.25)
    Бидэнд үр хүүхдүүдэд маань эрүүл ногоон орчин хэрэгтэй байна. Ард иргэдийнхээ төлөө дугарсан Бат-Амгалан гишүүндээ талархая.
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Ээгий (66.181.161.152)
    Ногоон байгууламж маш цөөхөнтэйшүүдээ эрүүл аюулгүй орчин бидэнд маш их дутагдаж байгаа шүүдээ
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • заяа (66.181.183.14)
    ногоон байгууламж л чухал шүү дээ. Ард иргэдээ тэнэг гэж бодохоо боль🙈
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.55.188.126)
    Одоогийн нийгэмд нэн тэргүүнд тулгамдаж байгаа зүйл бол эрүүл аюулгүй орчин шүү дээ ногоон байгууламж бүтээж бүтээсэн нь дээр
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Соронзон (202.126.90.14)
    Зүүн тийшээ нэг ногоон байгууламжтай амралтын бүстэй болох нь гэж харин ч баярлаж байгаа шүү . Харин юу нь хотхон бэ болчихоорой
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.250)
    Nogoon baiguulamj demjinee
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Nomin (202.55.188.37)
    Bidend nogoon baiguulamj hamgiin ih heregtei bna Demjij bna
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.160.78)
    Зүгээр ногоон байгууламж хэрэгтэй тэгэх үү?
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.160.69)
    Энэ хэцүү Бетон ширэнгээ болиод өгөөчээ. Бидэнд үр хүүхдүүдэд минь ногоон орчин л хэрэгтэй бна. Эрүүл ухаантай УИХ ын гишүүд бгаа нь яамаадай
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Ub (66.181.161.164)
    Bidend nogoon baiguulamj heregtei. Hezee ch hamaagvi gazar hodlohod nuraad unachih bolson boloogvi barilga hereggvi barimaar bwal holhon bari irgen hvnii huwit hatuu danal negdene shvv harin ch neg
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.160.106)
    Тэр нь аваад гэж ирээд ярьж байх юм. Хотхон барина гэж маш бага зайнд орон сууц барих гээд одоо байгаа 30,40 жилийн настай моднуудыг сүйтгэж барина гэхийн. Бетонон ширэнгэ болгох гээд байна. Иргэд өөрсдөө хүсэлт тавьж газарт ирж уулзуулсан. Хүнийг нь харлуулж байхаа болих хэрэгэтэй. Та нар өөрсдөө амьдардаггүй учраас ямар нөхцөл байдалтай байгааг мэдэхгүй.
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
Top