өдөр
шөнө
×

Угтаа бол Норвеги биш Монгол баларч байна, Ц.Даваасүрэн гишүүн ээ!

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн баригдсанаас хойш УИХ-ын гишүүдийн боловсролын түвшин, олон нийтэд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байдлыг сүүлийн үед харах боллоо. ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 6-р байранд, эдийн засгийн өрсөлдөх чадвараараа эхний тавд багтдаг Норвеги хэмээх улсыг нүүрс, хөгжлийн банк зэрэг улсын хамаг сан, өнгөтэй өөдтэйг дээрэмдсэн эрх мэдэлтнүүдээр дүүрсэн парламенттай Монгол Улсын Их Хурлын гишүүн баларч байгаа хэмээн муулахыг хоёр чихээрээ сонслоо. 

Угтаа Норвеги балрах биш Монгол баларч байна. Учир нь 76 гишүүний 4, 5 нь сууж байгаад хууль баталдаг, тав арваараа нэгдэж бүлэглэлд орж улсаа цөлмөн дээрэмддэг 30 жилийн туршлага манайд бий. Хэн нэг бизнесмэний түрийвчинд орж, тэдэнд ашигтай хууль баталдаг УИХ-ын гишүүдийн тоог нь нэмж, элдэв бүлэглэлд харьяалагддаг асуудлыг болиулъя гэж зүтгэхэд Ц.Даваасүрэн гишүүн эгдүүцсэн нь энэ. Норвеги улсын жишээг авч, баларсан орон шүү дээ гэж анхааруулж байгаа нь дэлхийд инээдэм болох шинжтэй. “Баларсан” Норвегичууд энэ яриаг нь сонсвол жинхэнэ баларч яваа Монгол Улсыг шоолох нь дамжиггүй. Учир нь манай улс Норвегийн хажууд ДНБ, эдийн засгийн өрсөлдөх чадвар зэрэг үзүүлэлтээрээ хол хоцорно. 

УИХ-ын гишүүн хэмээх алдар зүүхээрээ дарга гэж өөрийгөө сэтгэн, хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх гэж улайран дайрдаг гишүүдийг хазаарлая гэж Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Үүнийг эсэргүүцэж суугаа хүмүүс бол өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж эхэлж байгаа учраас ингэж үймэж байна гэж харж болохоор. 

Дэлхий өөрчлөгдөж байна. Улс орон бүр ардчиллаа хэрхэн хамгаалж үлдэх вэ гэдэг асуултад хариулт олохыг хичээж явна. Бид ч бас гадны нөлөөллөөс сэргийлэхийн тулд нийгмийн төлөөллийг бүрэн хангаж парламентаа бэхжүүлье хэмээн зориглож эхэллээ. Энэ өөрчлөлтийг “дарга нар дахиад нэмэгдэх нь” хэмээн муйхарлан эгдүүцэж байгаа нь эргээд улс орны аюулгүй байдал, ардчилсан засаглалыг дарангуйлал руу шилжүүлэх аюул гэдгийг ойлгох ухаан хайрлаач. 

“Баларсан” хэмээх Норвегийг даган дуурайх уу, жинхэнээсээ баларч уруудан доройтох уу гэдэг сонголт бидний өмнө ирлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • asda services (104.245.146.57)
    ӨДРИЙН САЙХАН ӨДРИЙГ АСДА ФИНАНС ХХК-д тавтай морилно уу Танд 100% санхүү хэрэгтэй юу? Би таны санхүүгийн хэрэгцээг 3%-ийн хүүтэй нурууны асуудлыг шийдэж чадна. Таны нөхцөл байдал ямар ч байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тэтгэвэрт гарсан, зээлийн үнэлгээ муу байсан ч бид тусалж чадна. уян хатан эргэн төлөлт, Бидэнтэй холбоо барина уу: asdaservices24@gmail.com Яг одоо бүх төрлийн зээлд хамрагдаж мөнгөө яаралтай аваарай! * Франчайз нээх * Бизнесийн худалдан авалт * Бизнесийн өргөжилт * Нийслэл / Дэд бүтцийн төсөл * Арилжааны үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт * Гэрээний гүйцэтгэл * Худалдааны санхүүжилт гэх мэт. Хүндэтгэсэн,
    2023 оны 05 сарын 19 | Хариулах
Top