өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Улс төр эрүүл биш өвчтэй байна

"Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-ийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.  АН-ын гишүүн Ж.Чинбүрэн энэ  удаагийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Тэрээр “УИХ бол бага ард түмэн гэдэг. Энэ танхим дотор сууж байгаа бид ард түмний элч болж чадаж байна уу. Бидний дотор гэр хорооллын иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, багш, эмч, сувилагч эрдэмтэн, малчин, жижиг дунд бизнес эрхлэгчийн төлөөлөл, эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл илүү байх ёстой. Тэгвэл энэ жинхэнэ утгаараа ард түмний, нийгмийн төлөөлөл бий болно. Асуудал хүндээ биш тогтолцоондоо байна. Мажоритар тогтолцооны сул тал нь мөнгө санхүү, хүн хүчний нөөц их шаарддаг учраас нийгмийн төлөөлөл парламентад орж ирж чадахгүй байна. Улс орноо тойрогт хуваасан сул тал маш их байна. Баянзүрх дүүргээс сонгогдсон би зөвхөн тухайн дүүргийнхээ эмнэлгийн асуудлыг яриад байх юм уу.  Хорт хавдраас сэргийлэх асуудлыг улсын хэмжээнд хөндөх үүрэгтэй. Эмч хүн ард түмний тойргоор нь ялгах эрхгүй. Гэтэл улс төр ийм байдал руу түлхэж байна. Тойрог тойрогтоо эмнэлэг барихаас илүү улс орноо бүтнээр нь харж, оношилж, эмчилж, урьдчилан сэргийлж чаддаг тогтолцоо хэрэгтэй. Тойрогт гишүүд хуваагдаад байгаа төдийгүй, сонгогчид мөн хуваагдаж байна. Өөрийнхөө тойрогт нэр дэвшсэн хүмүүс дундаас л сонголтоо хийдэг нь сонголт уу, тулгалт уу. Энэ асуултыг зориуд асуумаар байна. Жишээлбэл, та эмийн санд ороход хайсан эм чинь байхгүй бол орлуулаад энийг уучих гэх сонголт тулгаж байгаатай л адил. Бид нэр дэвшсэн хүмүүс дундаасаа л сонгодог тогтолцоотой өдийг хүрсэн. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгогдох эрхтэй гэж заасан юм бол иргэн бүр төлөөлөл болоод төрийн өндөр байгууллагад ажиллах боломж нээлттэй юм уу. Үгүй. Гэрээ бол хэрэгждэг байх ёстой. Хэгжихгүй байгаа гэрээг хэдэн ч удаа шинэчилж болно. Тэр ч утгаараа бид Үндсэн хуулийг хэдэн ч удаа өөрчилж болно. Улс төр эрүүл биш өвчтэй байна. Тийм учраас би Монгол Улсын төрийн тогтолцоонд том шинэчлэлт, мэс засал хийх гэж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн эр зоригийг үнэхээр үнэлж, дэмжиж байна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • asda (104.245.146.57)
    ӨДРИЙН САЙХАН ӨДРИЙГ АСДА ФИНАНС ХХК-д тавтай морилно уу Танд 100% санхүү хэрэгтэй юу? Би таны санхүүгийн хэрэгцээг 3%-ийн хүүтэй нурууны асуудлыг шийдэж чадна. Таны нөхцөл байдал ямар ч байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тэтгэвэрт гарсан, зээлийн үнэлгээ муу байсан ч бид тусалж чадна. уян хатан эргэн төлөлт, Бидэнтэй холбоо барина уу: asdaservices24@gmail.com Яг одоо бүх төрлийн зээлд хамрагдаж мөнгөө яаралтай аваарай! * Франчайз нээх * Бизнесийн худалдан авалт * Бизнесийн өргөжилт * Нийслэл / Дэд бүтцийн төсөл * Арилжааны үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт * Гэрээний гүйцэтгэл * Худалдааны санхүүжилт гэх мэт. Хүндэтгэсэн,
    2023 оны 05 сарын 19 | Хариулах
Top