өдөр
шөнө
×

Ц.Туваан: Зөвлөлдөх санал асуулгаас гаргасан саналыг иргэд дэмжиж байна

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. АН-ын гишүүн Ц.Туваан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн улс орон даяар өрнүүлсэн Зөвлөлдөх санал асуулгаас гаргасан зөвлөмжийг иргэд дэмжиж байгааг тодотголоо. Тэрбээр “Өнөөдөр бидэнд маш олон  төрлийн шаардлага гарсан учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ. Аливаа юм сайжирч явах ёстой, нэг байрандаа зогсоод байж болохгүй. 1992 оны анхдугаар Үндсэн хуулийг баталснаас хойш 31 дэх жилдээ орчихлоо. Бид ухарч болохгүй учраас томоохон, тогтолцооны шинжтэй өөрчлөлт хийх цаг болсон. Улс орон даяар  өрнүүлсэн Зөвлөлдөх санал асуулгыг  явуулаад   зөвлөмж гаргасан. Миний хувьд энэ зөвлөмжийг аваад Төв аймгийнхаа бүх сумаар ороод хэлэлцүүлээд ирсэн. Танилцуулга хийж, саналыг ч авсан. Ингэж явах зуур зөв  тийшээ явах гэж байгаа зүйлд иргэд дэмжих хандлагатай байна. Шинэ соргог зүйлд эсрэг байр сууринаас ханддаггүй хүмүүс шүү дээ. Хэлсэн ярьсандаа байж чадвал ард иргэд дэмжихэд бэлэн байна гэдгийг хэлье” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Andre Coker (104.245.146.57)
    ӨДРИЙН САЙХАН ӨДРИЙГ АСДА ФИНАНС ХХК-д тавтай морилно уу Танд 100% санхүү хэрэгтэй юу? Би таны санхүүгийн хэрэгцээг 3%-ийн хүүтэй нурууны асуудлыг шийдэж чадна. Таны нөхцөл байдал ямар ч байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тэтгэвэрт гарсан, зээлийн үнэлгээ муу байсан ч бид тусалж чадна. уян хатан эргэн төлөлт, Бидэнтэй холбоо барина уу: asdaservices24@gmail.com Яг одоо бүх төрлийн зээлд хамрагдаж мөнгөө яаралтай аваарай! * Франчайз нээх * Бизнесийн худалдан авалт * Бизнесийн өргөжилт * Нийслэл / Дэд бүтцийн төсөл * Арилжааны үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт * Гэрээний гүйцэтгэл * Худалдааны санхүүжилт гэх мэт. Хүндэтгэсэн,
    2023 оны 05 сарын 19 | Хариулах
Top