өдөр
шөнө
×

Гаалийн байгууллагын ажилтны гэрээс 60 мянган рубль, 10 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон үнэн гэв

Гаалийн байгууллагын ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг асуудлаар ГЕГ-аас тайлбар хийлээ. Энэ талаар тус газрын хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир "Гадаад улсаас Монголд ирж байгаа, Монгол Улсаас гаднын улс руу гаргаж байгаа захидал, шуудан илгээмжид хяналт тавьж, бүрдүүлэлт хийдэг. Тус газрын улсын байцаагч, нягтлан бодогч "С" гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. Ийм худал мэдээлэл гарсанд гаалийн байгууллагын зүгээс харамсаж байна. Нягтлан бодогчийн гэрт үзлэг шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ шалгалтын явцад мөнгө, алт хураасан зүйл байхгүй. Чиг үүргийн хувьд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийдэг. Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Нягтлан бодогчийн гэрээс 60 мянга орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон. Гаалийн байгууллагын зүгээс "Эдгээр олдсон эд зүйл нь тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой эд зүйл огт биш" гэсэн байр суурьтай байгаа. Түүний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгана. Тухайн иргэний хувьд 2015 оноос хойш гаалийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд сүүлийн нэг жил, зургаан сарын хугацаанд хүүхдээ төрүүлээд, асарч байна. Гэсэн ч энэхүү ажил нь хуулийн дагуу хийгдэж байгаа" хэмээв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • asda (104.245.146.57)
    Таны нөхцөл байдал ямар байна вэ? *100% санхүүжилт хэрэгтэй *Орлогыг баталгаажуулж чадахгүй *Ажил эрхэлж байгаа эсэхийг баталгаажуулж чадахгүй *Саяхан хувиараа хөдөлмөр эрхэлж байна *Зээлийн асуудал * Хуримтлагдсан үнэт цаасны төлбөр тооцоо * Хувийн хөрөнгө оруулалтын төсөл эсвэл Компанийн хөрөнгө оруулалтын төслүүд г.м. Энэ 2023 онд хамгийн хямд хүүтэй өр төлбөрөө барагдуулах, шинэ бизнес эхлүүлэх, төслөө дахин санхүүжүүлэх, бизнесээ өргөжүүлэхийн тулд хурдан бөгөөд тохиромжтой зээлд хамрагдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу: asdaservices24@gmail.com Хүндэтгэсэн. ASDA ҮЙЛЧИЛГЭЭ
    2023 оны 05 сарын 19 | Хариулах
Top