өдөр
шөнө
×

11 ДЭХ УДААГИЙН АЛТАН ӨРГӨӨ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ БОЛОХ ГЭЖ БАЙНА

Монголын кино институт, Lotus Pictures хамтран Монголын кино урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр 11-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадмыг 2023 оны 6 сарын 7-11-ний хооронд Тэнгис кино театрт зохион байгуулагдах гэж байна. 

Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам нь: 

  • Монголын үзэгчдийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэх

  • Монголын уран бүтээлчдийн уран чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах

  • Монголын кино урлагийн шинэ давлагааг түүчээлэх эрхэм зорилготой юм.

Кино наадам маань Монгол болон олон улсын уралдаант хэсэг, богино хэмжээний киноны сонгомол үзвэр, бүрэн хэмжээний киноны үзвэрүүд, мастер класс, хэлэлцүүлэг, сургалт зэрэг хэсгүүдээс бүрдэж байна. 

2013-2022 онд нийт 60 гаруй орны 3000 гаруй олон улсын болон Монгол богино бүтээлүүд бүртгэн авч тэндээс 300 орчим нь уралдаант хэсэгт сонгогдож 70 бүтээл нь манай кино наадмаас шагнал хүртэж байсан түүхтэй билээ.

Алтан Өргөө кино наадмын Монгол уралдаант хэсэгт 5 сарын 20-г хүртэл богино кино хүлээн авч эхэлсэн бөгөөд уран бүтээлчид дараах шагналуудын төлөө өрсөлдөх болно.

  • Алтан Өргөө дээд шагнал (5,000,000 ₮)

  • Шилдэг Монгол хүүхэлдэйн кино (Токиогийн TBS телевизийн Digicon6 кино наадамд биеэр оролцох эрх)

  • Шилдэг Монгол хүүрнэлт кино (1.000.000 ₮)

  • Шилдэг Монгол баримтат кино (1.000.000 ₮)

  • Шилдэг Монгол эксперименталь кино (1.000.000 ₮)

Бүртгүүлэх богино кино бүтээлүүд нь төрлөөсөө хамааран 3-30 минутын сүүлийн 3 жилд хийгдсэн  Монголд ямар нэг кино наадамд ороогүй бүтээл байх ёстой юм.

Хэрвээ та богино бүтээлээ бүртгүүлэхийг хүсвэл дараах холбоосоор хандана уу:

https://www.mfi.mn/submission


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top