өдөр
шөнө
×

Махны сонголтдоо шинэ стандарт тогтоохгүй бол монголчууд байнга химийн бодис, элдэв шимэгчтэй мах хэрэглэдэг болох нь...

Монголчуудын хүнсний хэрэглээнд малын гаралтай уураг буюу мах чухал байр суурь эзэлдэг. Гэвч амин чухал энэ хүнсийг бэлтгэхдээ уламжлалт арга хэрэглэж байгаа нь малаас хүнд халдварладаг элдэв өвчнөөр өвлчүүлж, хор уршиг нь нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх хүртлээ даамжирчээ.

Гадуур химийн бодис, шимэгч хорхой, элдэв өвчин, идээ буглаатай мах их хэмжээгээр борлуулагдаж, хор уршиг нь одоо эс гэхэд ойрын ирээдүйд илрэн үндэстэн мөхөөх хэмжээнд очиход ойрхон байна.

Шимэгч хорхойтой мах муудсан ч органик байдаг, ийм мах ялзарч мууддаг учир танихад хялбар. Гэтэл химийн бодис муудсан махыг шинэ мэт харагдуулдаг ч шимэгч ч байх аргагүй хортой болдог байна. Сүүлийн үе малаас хүнд халдварлах өвчин нэмэгдэж байгаа. Махтай холбоотой гардаг нийтлэг зөрчил болох шимэгч хорхой, химийн бодис, идээ буглаа, түүнтэй холбоотойгоор хүнд халдварлах буюу шинээр үүсдэг өвчний дийлэнх нь ужиг удаан явцтай, аажмаар үхэлд хүргэдэг тул тухайн цаг үед нь мэдэх боломж байдаггүй. Тийм ч учраас монголчуудын хамгийн ихээр хэрэглэдэг мах нь ргээд монголчуудыг үндэстнийх нь хувьд доройтуулж, сулруулах нэг чухал эх үүсвэр болоод байгааг хүн бүс ой тойндоо шингэтэл ухаарах цаг ирээд байна.    

Стандарт шинэчлэгдэж хөгжиж дэвшихэд төрөөс гадна иргэн буюу хэрэглэгч чухал үүрэгтэй. Ялангуяа иргэдийн хандлага, сонголт хамгийн чухал байдаг. Хоёул ахиж дэвшихгүй бол хэвшил болж хэрэгждэггүй онцлогтой. Төрөөс стандартыг хэчнээн чангалаад иргэд доогуур стандарттай бүтээгдэхүүн худалдаж вахаа болихгүй л бол дэвшил гардаггүй гэсэн үг. Эсрэгээрээ, хэрэглэгчид зөвхөн гарал үүслийн бичигтэй, шинжилгээ хийсэн баталгаатай газраас л махаа худалдаж авдаг болчихвол худалдаачид хүссэн хүсээгүй стандартаа дээшлүүлэхээс өөр аргагүй болдог. Өөрөөр хэлбэл, стандартыг төр гэхээсээ илүү иргэд өөрсдөө тогтоож, дээшлүүлж, худалдаа эрхлэгчдийг эрүүл, чанартай хүнс нийлүүлэхийг албадаж байдаг юм. Тийм ч учраас хөгжингүй улс орнуудад хэрэглэгчийн боловсролыг Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулсан байдаг.

Манай улсын хувьд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас махыг ил задгай газар борлуулахыг хориглож, гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдан борлуулахыг хориглоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ бол төр зөвхөн өөрийн үүргээ биелүүлж байгаа хэрэг бөгөөд муугаар хэлбэл, гарал үүслийн бичиггүй, баталгаагүй мах хэрэглээд хохирвол өөрийн чинь хохь болно шүү, төр хариуцахгүй шүү гэдгийг иргэдэд ойлгуулж байгаа хэрэг.

Тиймээс эрүүл мэнд, ирээдүйгээ бодож, идэж хэрэглэдэг хүнсний ногоондоо үндсэрхэг үзлээ гаргаж, зөвхөн баталгаатай газраас авч хэрэглэж заншицгаая.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Итгэл (192.82.67.109)
    Гарал үүсэл, шинжилгээний бичиг байнга нэхэж байх хэрэгтэй. Махаар минь дамжуулж мөхөөх санаа үнэн байж мэдэх юм шүү. Бид махгүй нэг ч өдөр байж чаддаггүй хүмүүс шүү дээ
    2023 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.188.87)
    баталгаатай гэж хаанаас бүх том дэлгүр худалдааны төвүүд захаас л авдаг биздээ
    2023 оны 04 сарын 07 | Хариулах
Top