өдөр
шөнө
×

УРАН БҮТЭЭЛЧ Т.ТҮМЭНБАЯРЫН “SPIRIT” ҮЗЭСГЭЛЭН “УЛААН ГЭР” ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн “Улаан гэр” галерей нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчлах зорилгынхоо хүрээнд уран барималч Т.Түмэнбаярын “SPIRIT” үзэсгэлэнг 2023 оны гуравдугаарсарын 16-29-нд олон нийтэд үнэ төлбөргүй толилуулж байна.

Уран барималч Т.Түмэнбаяр нь 2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран барималч мэргэжлээр төгссөн. Тэрээр уран барималчаас гадна соёлын антропологи, анагаах ухаан, буддын философийн чиглэлээр судалгаа хийж, мэргэшжээ.  

Анхны бие даасан үзэсгэлэн нь болох “SPIRIT”-д түүний бодрол, сэтгэгдэл, мэдрэмжийг илэрхийлсэн есөн ширхэг бүтээл дэлгэгдэнэ. Сонгодог ба уламжлалт дүрслэх урлагийн  төрлөөр туурвисан, “Сүүн зам”, “Эдүгэ”, “Самсара” тэргүүтэй эдгээр бүтээл нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтсэн юм.

“SPIRIT” үзэсгэлэн гуравдугаар сарын 29-нийг дуустал, 10:00-18:00 цагт МУЗ-ийн "Улаан гэр" галерейд нээлттэй толилуулагдах тул Та бүхнийг урьж байна. 

Хаана: “Улаан гэр” галерей /Чингэлтэй дүүрэг, жуулчдын гудамж, дельта төв 402 тоот/

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top