өдөр
шөнө
×

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашиг тараах мөнгө байхгүй гэв

УИХ-ын гишүүн Т.Доржханд 1,072 хувьцааны ногдол ашигтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Ногдол ашгаараа "Эрдэнэс Тавантолгой" ХК офтэйк гэрээ, элдэв хэрэглээний зардлыг санхүүжүүлсэн байна. Одоо мөнгө байхгүй. Энэ компани өртэй. Ийм байхад тухайн компани иргэдэд мөнгө өгч чадах уу?

Эсвэл Монголбанк мөнгө хэвлэх юм уу. Хэрвээ ингэж мөнгө хэвлэвэл дахиад инфляц бий болно. Энэ бол зөв зүйл биш. Дахиж ийм хулгай, нууц гэрээ байж болохгүй. Төрийн өмчийн компаниуд аль болох нээлттэй болж, хуулийн дагуу ногдол ашгаа олгох хэрэгтэй" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top