өдөр
шөнө
×

Таксины төлбөрөөс болж маргалдан, зэвсэг ашиглан биед нь халджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Тодруулбал, 19 настай, эрэгтэй “А” гэгч нь энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Тоёота маркийн тээврийн хэрэгсэлд сууж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 буудлын орчим хүргүүлсэн байна.  

Иргэн “А” нь тээврийн хэрэгслийн жолооч 24 настай, эрэгтэй “З”-тэй таксины төлбөрөөс болж маргалдан, зэвсэг ашиглан түүний биед халдаж, тээврийн хэрэгслийн тээшинд хийн Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд авч явжээ. 

Улмаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “...найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад хутгалчихлаа” гэж хэлээд хохирогчийг үлдээн гарч явжээ!

Хохирогч “З” нь одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ аван эмчлүүлж байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top