өдөр
шөнө
×

Б.Намуун: Бидний гэр бүл, үр хүүхэд болон хамаарал бүхий компани Хөгжлийн Банкнаас зээл аваагүй

Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр "Ирэх сарын 6, 7, 8-ны өдрүүдэд болох Хөгжлийн Банкны зээлийн асуудлаарх хоёр дахь сонсголд 43 гэрчийг дуудна. Үүний дотор “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин нар байна хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун уг асуудлаар мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "Бидний гэр бүл, үр хүүхэд болон хамаарал бүхий компани Хөгжлийн Банкнаас зээл аваагүй. Нэр хүндэд халдсан тохиолдолд бид шүүхэд хандаж нэр хүндээ сэргээлгэнэ" гэжээ.

Хоёр дахь удаагийн сонсголоор 2012-2016 оны үед Хөгжлийн Банкнаас улсын төсөвт суулгаж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг ярилцах юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top