өдөр
шөнө
×

Б.Ганхуяг хахуульд авсан 5.4 тэрбумаараа оффис худалдаж аван бусдад түрээслэх замаар 1.0 тэрбумын ашиг олжээ!

Яллагдагч Б.Ганхуяг нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Таван толгойн орд газарт хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч, улмаар хахуульд авсан мөнгөөрөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулжээ!

Тэрээр мөн дээрх албан тушаалд ажиллаж байхдаа өөрийн найз нөхрийн хамааралтай этгээдийн нэр дээр 2020 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалт бүхий барилгаас 464.54 м.кв талбай бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.09 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна! Тэрээр тухайн оффисоо бусдад түрээсэлж 1.091.152.412 төгрөг олсон нь тогтоогджээ.

Мөн Б.Ганхуяг нь хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр бонд, үнэт цаас авч “Үндэслэлгүй хөрөнгөжих”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх үйлдлээс гадна Б.Ганхуяг нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн найзын компанийг шалгаруулж санхүүжилт авч банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэл нь тогтоогдон шалгагдаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (14)

  • Иргэн (66.181.167.59)
    Ганцхан хулгайчийн баригдсан мөнгө нь л гэхэд энэ
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
  • ард (202.70.37.227)
    Хэлэх муу үг алга уг үндэсээ сайн шалгаа
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (211.36.134.251)
    Magtaal daahgui toriin hulgaichiig omooroh shaardlaggui
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.86.67)
    Боксын холбоонд аавынхаа нэрэмжит тэмцээныг хэдэн жил хийж дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 1.5 тэрбум төгрөг зарцуулсан гэж үнэн шүү
    2023 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.90.28)
    Ene zaluug tengert tultal magtaj bgaad ajlaa hiilgeed avsan, odoo ene zaluu shig muu hun horvood uguu met, buruu tiishee yavsan bol zohih yaliig ni uguh heregtei, harin zoliond yavuulj bolohgui
    2023 оны 01 сарын 25 | Хариулах
  • Ганхуягийн гол хулгай Нүүрсний ҮНИЙН Зөрүү. ОФФШорт нуусан Олон тэрбүм доллар (150.129.142.153)
    Гол юмаа ярь!!! ЭТТ Нүүрсний хулгайн үнийн зөрүүд олон арван тэрбум доллар ИХ Наяд төгрөгөөр яригдах хулгай үйлдэгдсэн. Жилдээ 3$ тэр бум доллар буюу 10 их наяд төгрөг АЛДАГДСААР ирсэн. Энэ бүх хулгайн мөнгө ОФФШОРТ үлдсэн. Гол нь энэ хулгай шүү дээ. Үүүнийгээ ярь л даа.
    2023 оны 01 сарын 25 | Хариулах
  • mongol (202.126.89.158)
    Муу л бндаа залуу минь
    2023 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.25.175)
    Ямар сэтгэлгүй залуу вэ залуу хүн байж эх орон ард түмнээ хайрлаач уу
    2023 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (202.9.46.185)
    Bodi Baysgalang yagaad baridaggui uom.Tom artai n yah ch ugui.muusaain jijig jaraahaig barihdaa sain uomaa
    2023 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (43.228.131.26)
    Хулгайч нар баригддаг юм доо!
    2023 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.88.200)
    гнцаараа хулгайлаадбж чадахгүй ш дээ. хамтрагч,хамжигч, дэмжигч, болон хамаар албүхий этгээдүүдийгньхэлүүлэх ёстой.
    2023 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.195)
    Залуу хүн байж арчаагүй хулгайч өшөө сайн шалга их юм гарч мэдэх дурак байна.шуналтай дурак .
    2023 оны 01 сарын 25 | Хариулах
    • Жилдээ 3$ тэрбум долларын ХУЛГАЙ гараад байгаа. Тэрийг ярь л даа. Оффшорт нуусан мөнгө.(150.129.142.153)
      Гол юмаа ярь!!! ЭТТ Нүүрсний хулгайн үнийн зөрүүд олон арван тэрбум доллар ИХ Наяд төгрөгөөр яригдах хулгай үйлдэгдсэн. Жилдээ 3$ тэр бум доллар буюу 10 их наяд төгрөг АЛДАГДСААР ирсэн!!
      2023 оны 01 сарын 25
  • Иргэн (150.129.142.43)
    Шуналын тулам юм даа. Хамсаатангууд хамтрагч нарыг нь бүгдийг барьж хорих хэрэгтэй. Хөрөнгийг нь хураа
    2023 оны 01 сарын 25 | Хариулах
Top