өдөр
шөнө
×

Нүүрний иогийн гайхамшгийг өөрийн бие дээр мэдэрсэн Монгол бүсгүй

Иогийн багш Б.Туул  30 гаруй насандаа эрүү нүүрний хүнд мэс засалд орж нүүр нь далийж эхэлсэн байна. Тэрбээр энэ байдалтайгаа тэмцэж нүүрний иогоор хичээллэж эхэлжээ. Өөр дээрээ гарсан өөрчлөлтийг бусдад мэдрүүлэхийн тулд  нүүрний иогийн чиглэлээр суралцаж өнөөдрийн байдлаар 10 гаруй жил багшилж  байгаа аж.

Тэрбээр хагалгааны дараа дөрвөн сарын хугацаанд нүүрний иог хийж дээрх өөрчлөлтөд хүрсэн байна. Ерөнхийдөө нүүрний иог нь 14 хоногт мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчирдаг гэж иогоор хичээллэгсэд ярьдаг. Б.Туул багш одоо 40 гаруй настай хэдий ч иогийн гайхамшгийг өөрийн биеэр охид бүсгүйчүүдэд үлгэрлэж явна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top