өдөр
шөнө
×

“ТЭЭВЭР ЗУУЧИЙН МАФИ”-ИЙН СҮЛЖЭЭНИЙ АРД Л.ХАЛТАРЫН ГЭР БҮЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА!

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарын хүү Х.Нямдоржийн нэр дээр олон улсын тээвэр зууч, гадаад худалдааны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Ай Ти Би” гэх компани бүртгэлтэй байна. Энэ компанийг Х.Нямдорж ээж Ц.Ганзулын хамтаар 2010 онд үүсгэн байгуулж байжээ.

Дэд сайд Л.Халтарын эхнэр Цэнд-Аюушын Ганзул нь дээрх компанид одоо ч хувьцаа эзэмшдэг бөгөөд тэрээр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албанд инженерээр ажилладаг, УБТЗ-ын ачаа тээврийн вагонуудын хувиарлалтыг хийдэг нэгэн гэх мэдээлэл байна.

Мөн өөр нэг ноцтой баримт байгаа нь Л.Халтартай хамтран “Монгол чихэр корпораци” ХХК-ийг, түүний эхнэр Ц.Ганзултай хамтран “Ти эф ти трейд” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг байсан Ишбэлийн Шатархүү гэгч нь Төмөр замын тээвэр зуучийн “Илинкс Экспресс” ХХК-ийг эзэмшдэг болох нь хөдөлшгүй баримтуудаар нотлогдож байна.

Энэ бүхнээс төмөр замын салбарт нүүрлэсэн “ТЭЭВЭР ЗУУЧИЙН МАФИ” гэгчийн ард дэд сайд Л.Халтарын гэр бүл байдаг уу гэх хардлага үүсэж байгаа юм!

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (150.129.142.43)
    Халтар бас гэмт хэрэгтэн архаг хулгайч. Одоо Эрдэнэтийг бас хулгай хийж хумслахаар ирсэн нэг их их зантай амьтан. Удахгүй шоронд явнаа Халтараа
    2023 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.84)
    Халтарын хар толгойг ав! Ард түмний зовлон дээр ашиг хийсэн эхнэр хүүхдийг нь шоронд хий!
    2023 оны 01 сарын 11 | Хариулах
Top