Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замчдын 2022 оны үр дүнгийн цалинг 100 хувь биш 200 хувиар тооцож олго гэдэг чиглэл өгчээ. Тэрээр энэ талаар “УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна.
Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно.
Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 хувь биш 200 хувиар тооцож олго гэсэн чиглэлийг УБТЗ-ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо.
Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж Төмөр замын салбар зөв голдрилоор хөгжинө” гэжээ.