өдөр
шөнө
×

Яллагдагч Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх хугацааг дахин нэг сараар сунгажээ

Яллагдагч Б.Ганхуяг нь “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн, мөн  дээрх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж гэмт хэрэг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлж хамтран оролцсон яллагдагч С.Э,С.Э, Б.Н  нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн прокурорын газрын прокуророос газраас яллагдагчБ.Ганхуяг нарын  гурван хүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах санал, гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэх яллагдагч Б.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн уг хэргийн нэр бүхий оролцогч нартай уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал, өмгөөлөгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд: 

Прокуророос ирүүлсэн саналыг хүлээн авч яллагдагч Б.Ганхуяг нарын гурван хүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгаж яллагдагч Б.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоо Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн уг хэргийн нэр бүхий оролцогч нартай уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top