өдөр
шөнө
×

Татваргүй архинд хуурамч акц нааж худалдан борлуулдаг томоохон сүлжээ бүлэглэлийг илрүүлжээ

Эдийн засгийн чөлөөт бүсээс татваргүй архийг хуурамч акц нааж, Нийслэлд худалдан борлуулж их хэмжээний ашиг олдог бизнесийн томоохон сүлжээ бүлэглэлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна. 

Тодруулбал: Иргэн "А" нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний импортын виски, архи согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угааж байсан хууль бус үйлдлийг илрүүллээ. Одоогийн байдлаар импортын 9,800 орчим архи, виски мөн тэр хэмжээгээр хуурамч онцгой албан татварын тэмдэгт /акц/ хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.84)
    Unen bolob uu?
    2023 оны 01 сарын 11 | Хариулах
Top