өдөр
шөнө
×

"Эрдэнэс таван толгой" ХК "Энпринт" ХХК-иас 431 сая төгрөгөөр бэлэг дурсгал авч, 118,7 сая төгрөгөөр макет хийлгэжээ!

Нүүрсний хулгайн хэргээр цагдан хоригдож буй Б.Ганхуяг тэргүүтэй "Эрдэнэс таван толгой" ХК-ийн өмнөх удирдлагууд 7,5 их наяд төгрөгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авсан асуудал ил болсон. Тэгвэл тус компанийн зүгээс дээрх их хэмжээний мөнгөний ихэнхийг үр ашиггүй зүйлд зарцуулж байсан болох нь тодорхой боллоо.

Тухайлбал, "Эрдэнэс таван толгой" ХХК нь сүүлийн жилүүлэд 122 сая төгрөгөөр плаштай бал, түлхүүрийн оосор, 122,5 сая төгрөгөөр мөнгөн аяга, мөнгөн гэрэгэ, 46 сая төгрөгөөр повер банк, дэвтэр, хавтсан цүнх, 29,5 сая төгрөгөөр поло загварын путболк, 47,7 сая төгрөг бугуйн цаг, 39,5 сая төгрөгөөр сүлд дуу хийлгэж төрийн өмчийн мөнгөн хөрөнгийг үр ашиггүй зарлагаджээ.

Хамгийн ноцтой нь тус компани 2022 оны 10 сарын 19-ны өдөр "Энпринт" гэх компанитай  гэрээ байгуулж 118,7 сая төгрөгөөр макет хийлгэжээ. Мөн үүнээс өмнө буюу 2020 оны 12-р сарын 16-ны өдөр "Эрдэнэс таван толгой" ХК-ийн зүгээс мөн л "Энпринт" ХХК-тай гэрээ байгуулж 431 сая төгрөгөөр бэлэг дурсгалын зүйл худалдаж авсан байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top