өдөр
шөнө
×

М.ЭРДЭНЭБАЯРЫН “БАЙРШИЛ ҮГҮЙ” ҮЗЭСГЭЛЭН УЛААН ГЭР БҮТЭЭЛЧ ОРОН ЗАЙД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ)-ийн"Улаан гэр" бүтээлч орон зай нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчлах зорилгынхоо хүрээнд М.Эрдэнэбаярын Байршил үгүй” үзэсгэлэнг 2022 оны 11 сарын 30-аас 12 сарын 14ий өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй толилуулж байна.

Энэхүү үзэсгэлэн нь МУЗ-ийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй 9 дэх үзэсгэлэн бөгөөд уран бүтээлч М.Эрдэнэбаярын 2017 оноос хойш бүтээн туурвиж буй бүтээлүүдээс сонгогдсон 15 баримал болон уран зургийн бүтээлээс бүрдэж бaйгаагаараа онцлог юм.

Уран бүтээлч М.Эрдэнэбаярын бүтээлүүд нь хэв маяг, өнгө болон дүрсийн өгүүлэмжээр уламжлал, итгэл үнэмшил, цаг хугацааны өөрчлөлт хөдөлгөөнийг тусган хүүрнэдэг билээ. Түүний бүтээлүүд маш өргөн цар хүрээг хураангуйлсан хэр нь тухайн агшинд ихэд төвлөрсөн агаад тогтуун хүчийг өдөөдөг. Эдгээр хүчин зүйлс нээлттэй харилцан ярианы цэг болох бөгөөд морины төрхөд шингэсэн байна. Байршил Үгүй хэмээх нэр аливаа тооцооллоос гадна гэсэн үгний утга санаанд тулгуурлан дээрх бүтээлийн хүүрнэлүүд адуу морины байршил үргэлжид хөдөлгөөнд оршдог шиг тэр шинж чанарыг үзэсгэлэнгийнхээ гол сэдэв болгон толилуулж байна.

Уран бүтээлч М.Эрдэнэбаяр нь 1995 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн хорооны танхимд гаргаж байсан бол Америк, Сингапур, Швед, Хонконг, Тайланд, Энэтхэг зэрэг орнуудад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн тэрээр гадаад дотоодын тринналь, бинналь, наадам, үзэсгэлэн, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож ирсэн Монголын авьяаслаг уран бүтээлчдийн нэг юм.

Үүнээс дурдвал: 2022 онд “Life-in-betweens” хамтарсан үзэсгэлэнгээ Тайванд гаргасан бөгөөд 2017 онд “Beyond Heaven and Earth” хамтарсан үзэсгэлэнгээ Хятадын урлагийн музейд гаргасан, 2008 онд Бээжингийн олон улсын бинналь,  2007  Taiwan-Fusing Biennale гэх мэт олон улсын биннальд сонгогдон оролцож байсан.

“Байршил үгүй” үзэсгэлэн 12 сарын 14-нийг дуустал ажлыг өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд МУЗ-ийн "Улаан гэр" бүтээлч орон зайд олон нийтэд нээлттэй хүрэх болно.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top