өдөр
шөнө
×

Жижиг дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сангийн 107,3 тэрбумын авлага муу зээлийн ангилалд оржээ

Я.Эрдэнэсайхан даргатай Жигжиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан чанаргүй зээл олголтоороо Хөгжлийн банкны араас оржээ. Ингэж хэлэх болсны учир нь тус сангаас зээл олгосон нийт авлагын 42,1 хувь буюу 107,3 тэрбум төгрөг муу зээлийн ангилалд ороод байгаа аж.

Тухайлбал, Шүүхэд шилжүүлэх шаардлагатай 28,8 тэрбум төгрөг, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа 10,6 тэрбум төгрөг, шүүхийн ажиллагаатай 11,7 тэрбум төгрөг, эзэн холбогдогч нь нас барсан 390,6 сая төгрөг, эрэн сурвалжилж байгаа 681,6 сая төгрөг, прокорурт шилжүүлсэн 165 сая төгрөг, хөөн хэлэцэх хугацаа дууссан 143 сая төгрөг, бусад шалтгаантай 889 сая төгрөгийн зээлүүдийг муу зээлийн ангилалд оруулжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

Top