өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы зөвлөхөөр ажиллаж байсан Б.Отгонжаргал гэгчийг нүүрсний хэргээр баривчилжээ!

Засгийн газраас “Эрдэнэс таван толгой” ХК-д зургаан сарын хугацаатай Онц байдал тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Тэгвэл хуулийн байгууллагаас Б.Ганхуяг болон тус компанийн Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат нарыг шалгаж эхэлсэн бөгөөд АТГ-аас өчигдөр Б.Отгонжаргал, Х.Нурлат нарыг цагдан хорьжээ. Тэднийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа ажээ.

Нүүрсний хэргээр цагдан хоригдоод буй Б.Отгонжаргал гэгчийн тухайд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхантай ойрын холбоотой нэгэн ажээ. 

Тодруулбал, Б.Отгонжаргал нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Т.Аюурсайханы сонгуулийн штабт хуулийн зөвлөх, 2017-2018 оны хооронд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы зөвлөхөөр ажиллаж байгаад Б.Ганхуяг "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон үетэй давхцан  тус компанид ажилд оржээ.

Т.Аюурсайхан, Б.Отгонжаргал нарын тухайд 2016 онд “Хохирогчдын эрхийг хамгаалах шударга ёсны холбоо” нэртэй ТББ-ыг хамтран үүсгэн байгуулж байснаас гадна 2017 онд Т.Аюурсайхан МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны даргаар томилогдоход Б.Отгонжаргал мөн тус хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байжээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы тухайд Б.Ганхуягаар дамжуулж “Эрдэнэс таван толгой”-д олон хүн ажилд оруулсан гэдэг мэдээлэл байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь өдгөө нүүрсний хэргээр цагдан хоригдоод буй Б.Отгонжаргал гэгч юм байна.

Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.212.118.168)
    ганхуяг нурлат отгонжаргал жинхэнэ луйврын мафи шүү дээ. отгонжаргал тендер нүүрсний хулгай хийж нурлат нь мөнгийг нь өгч авалцаж бүх булхайг нь дарж ганхуяг нь арьсаа хамгаалсан байдлаар гарын үсэг зурдаг халаас нэгтэй төрөөс төрсөн эрүүгийн бүлэг тэрбумтнууд шүү.
    2022 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.55.188.97)
    Gankhuyag otgonjargal nurlat ed nar bol yah argagui buleg hulgaichuud. Tender nuursnii zuuchlagch holbogchin uurhiig nurlat erunkhii zb g otgonjargal etssiin garin usgiig ganhuyag. Ednii hussen company shalgarchuul tumen asuudal uusgej nurlat n uur deeree shalgah nereer darj bgaad martuuldag. Uudgui novshnuud shuu. Ett d uur bas bus hulgaichuud bgaa. Ter uul uurhain gazrin munkhbaatar gej ulaan tenderchin uridchilj ugsen tohiroltsson zahialga tehnikiin nuhtsul oruulj tusuvt suulguulj hulgai hiideg nuhur bgaa. Uujimsanaa gej bas ih ashigsonirholtoi luivarchid ted neg buleg hulgaichuud. Bas uurhaigaas bolson boloogui selbegiin zahialga gargaj uridchilj tohirson nuhtsuluur ali neg gazar zoriulsan zahialga gargadag zasvar mehanikiin erh buhii buleg fragc bga. Naaduulaa bugdiig n tseverleh heregtei shuu.
    2022 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.113)
    Аюурсайханы ХОМ ч "юм дагуулж" мэдэх нь дээ!
    2022 оны 10 сарын 29 | Хариулах
  • Иргэн (66.181.179.223)
    Бүгд хулгайчид. Бүлэг хулгайчдыг хайр найргүй баривчлаарай. Хэрэв хууль сайн ажиллаж баривчлахгүй бол хам хэрэгтэн гэж иргэд тэмцэнэ шүү. Хулгайчуудаа
    2022 оны 10 сарын 29 | Хариулах
  • зочин (223.39.242.51)
    БҮГД ХУЛГАЙЧ НАР ЮМ БАЙНАДАА
    2022 оны 10 сарын 29 | Хариулах
Top