өдөр
шөнө
×

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлжээ

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямбыг ЗХЖШ-ын даргаар томилохоор Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар дэмжжээ. Улмаар  С.Ганбямбыг  Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, ирэх өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн албан тушаалд нь томилно гэх мэдээлэл байна. 

Ерөнхийлөгч асан Х.Баттулга  2019 оны аравдугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас А.Ганбатыг чөлөөлж, Д.Ганзоригийг томилж байсан билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top