өдөр
шөнө
×

Хууль бус электрон тамхи зах зээлд гаргасан зургаан компанийг шүүхэд өгчээ

АНУ-ын Хүнс эмийн захиргаа электрон тамхи үйлдвэрлэгчдийн эсрэг анх удаа хуулийн маргаан үүсгэжээ. Тодруулбал, хууль бус электрон тамхийг зах зээлд гаргахгүй байх чиглэлд өгсөн сануулгыг үл тоож, биелүүлээгүй гэсэн үндэслэлээр  зургаан компанид арга хэмжээ авахаар болсон байна. 

Захиргаа /FDA/-ны Тамхины бүтээгдэхүүний төвийн захирал Брайан Кинг мэдэгдэлдээ “Үйлдвэрлэгчид хуулийг олон удаа зөрчлөө. Дагаж мөрдөх мөрдөх олон боломж олгосны дараа ийм үйлдлээ үргэлжлүүлж байгаа учир одоо бид зогсохгүй. Хуулийг сахиулна” гэж мэдэгджээ. Тодруулбал хууль бус электрон тамхийг худалдаанд гаргуулахгүй, цаашлаад компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах юм байна.

Хүнс эмийн захиргаанаас электрон тамхи үйлдвэрлэгч компаниудад чанарын тодорхой шалгуур хангах шаардлага тавьдаг. Компаниуд энэ шаардлагыг нь давалгүй, өөрөөр хэлбэл ямар ч хяналтгүйгээр чанарын баталгаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргаж буй юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top