өдөр
шөнө
×

Нийтийн тээврийн автобусанд суухаар гүйж буй сурагчийг суулгаагүй жолоочийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Нийтийн тээврийн автобусанд суухаар гүйж буй сурагчийг суулгаагүй авсан бичлэг иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тайлбар өглөө. Тодруулбал, "Энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Зүрх Уулын замд Блю Скай ХХК-ний автобусны жолооч “М” нь 9 настай явган зорчигчийг автобусны араас гүйж яваад гэмтэхэд ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгасан. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгож, таван оноо хасаж, хохирогч хүүхдэд 2,600,000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлүүлж шийдвэрлэсэн" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top