өдөр
шөнө
×

Тойргийн бус хүүхдүүдийг сургуульд оруулж эцэг, эхчүүдээс мөнгө авсан захирлуудыг саатуулжээ

ЕБС-ын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлттэй холбогдуулан Боловсролын сайд, Хууль зүйн сайд нар ямар нэгэн асуудал гаргуулахгүйгээр элсэлтийг зохион байгуулахаа амалж байв. Тэгвэл үүнтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагуудаас нийслэлийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудад хамтарсан хяналт, шалгалтын ажлыг хийжээ.
 
Энэ хүрээнд өчигдөр буюу 2022.09.26-ны өдрийн даваа гаригт Цагдаагийн байгууллагаас хэд хэдэн ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудыг саатуулан шалгаж эхэлсэн байна.
 
Тухайлбал, Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам болон Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг саатуулагдсан гэх мэдээлэл байна.
 
ЕБС-ийн 84 дүгээр сургуулийн захирал нь 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт нэрээр тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульд оруулж эцэг, эхчүүдээс мөнгө авсан бол “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал нь Батлан хамгаалах салбарын эрх мэдэлтэй генерал, хурандаа нарын хүүхдүүдийг ямар нэгэн шалгалт журамгүйгээр оруулж харин ардын хүүхдүүдээс хандивын мөнгө авсан гэх баримтын мөрөөр шалгаж эхэлсэн байна.
 
С.Лхагвадулам, Д.Бат-Эрдэнэ нар нь одоо хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top