өдөр
шөнө
×

Ерөнхий сайдын эзгүйд эвгүй явдлууд ээлж дараалан гарах боллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр буюу өнөөдөр Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болж буй  Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцож байна. 

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Л.Оюун-Эрдэнийн тухайд Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцсоноор бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Харин Ерөнхий сайдыг ийнхүү гадаад улсад төрийн өндөр хэмжээний ёслолд оролцож байх хооронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур айл өрхийг  “улны” хэмээн цоллож иргэдийн бухимдалыг төрүүлээд амжлаа. Нэг үгээр Ерөнхий сайдын эзгүйд танхимынх нь нэг сайд иргэдийг ялгаварлан гадуурхсан утгатай зүйл ярьж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэр хүндийг шавартай хутгах шахав. Д.Сарангэрэлийн зүгээс энэхүү үгэндээ уучлалт гуйсан ч иргэд олон нийтийн зүгээс түүнийг огцрохыг шаардаж нийтийн жагсаал цуглаан зохион байгуулах дээрээ тулаад байна.

Үүнээс өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцож явах үеэр Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон сэтгүүлчийг гарал үүслээр нь доромжлон шуугиан тарьж үүрэгт ажлаасаа огцорч байв.

Ямартай Ерөнхий сайдын эзгүйд энэ мэт эвгүй явдлууд ээлж дараалан гарах болсон нь харамсалтай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top