өдөр
шөнө
×

Ховдын Засаг дарга Э.Болормаа архи худалдан борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгожээ

Ховд аймагт сар бүрийн 1, 15, долоо хоног бүрийн баасан гарагт нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байсан. Гэвч энэ нь архидалтай тэмцэх шалгарсан арга биш гэж Ховдын Засаг дарга Э.Болормаа үзжээ. Тиймээс архидалттай тэмцэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгож, цуцалсан байна.

Энэ тухайгаа тэрбээр “Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш.  Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж зах зээлийн зарчмаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргалаа” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Монгол иргэн (122.201.17.98)
    Яг л үнэн хэлжээ. Түүхээс сургамж авах хэрэгтэй. Зөв шийдвэр. Би согтууруулах зүйл огт хэрэглэдэггүй иргэн.
    2022 оны 10 сарын 11 | Хариулах
Top