өдөр
шөнө
×

Соёлын сайд Ч.Номин төсвийн 200 сая төгрөгийг өөрийн нөхөр болон халаас нэгтэй хамтрагчийнхаа компаниудад шилжүүлжээ!

Соёлын сайд Ч.Номин төсвийн мөнгөөр хэрхэн гараа угааж хувийн бизнесээ санхүүжүүлж буй баримтыг Шилэн дансны мэдээлэлд тулгуурлан цувралаар хүргэж байна.

Ч.Номин нөхөр Г.Бат-Эрдэнийнхээ шууд хамаарал бүхий компанитай гэрээ байгуулж 13,9 сая төгрөг шилжүүлжээ!

Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Ганхуягийн Бат-Эрдэнэ “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажилладаг байна. Тус компанийн тухайд доороо хэд, хэдэн охин компани үүсгэн байгуулсан байдаг бөгөөд эдгээрийн нэг “Анрид” ХХК аж. Гэтэл Соёлын яамны харьяа Соёл урлагийн газар 2022 оны 07 дугаар сард тус компанитай 19 сая төгрөгийн үнийн дүнтэй сошиал сурталчилгааны хамтран ажиллах гэрээ байгуулж 13,9 сая төгрөгийг урьдчилгаанд шилжүүлжээ.


Улсын бүртгэлийн нээлттэй санд буй мэдээллээс харвал Г.Бат-Эрдэнэ “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн гүйцэтгэх захиралаар бүртгэгдсэн байх бөгөөд “Анрид” ХХК-ийн эзэмшигчээр нь дээрх компани мөн бүртгэгджээ.

Товчхондоо Ч.Номин төсвийн мөнгөөр нөхрийнхөө бизнесийг ийнхүү дэмжсэн нь Авлигын эсрэг хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болжээ гэхэд хилс болохооргүй байна.

Ч.Номин халаас нэгтэй хамтрагчийнхаа компанид 187 сая төгрөг шилжүүлжээ!

Соёлын сайд Ч.Номингийн тухайд төсвийн мөнгөөр нөхрийнхөө эрхэлдэг бизнесийг дэмжээд зогссонгүй. Тэрээр үргэлжлүүлэн өөрийн бизнес хамтрагч Ж.Энхжаргалангийн компанид 187 сая төгрөг төсвөөс гэрээ байгуулан гаргаж өгчээ. Тодруулбал, Соёлын яамны харьяа агентлаг Соёл урлагийн газар 2022 оны 7 дугаар сард Ж.Энхжаргалангийн “Би ар би пикчерс” ХХК-тай гэрээ байгуулж “дрон үзүүлбэрийн санхүүжилт” нэрээр 07 дугаар сарын 08-ны өдөр 187 сая төгрөгийг хоёр хуваан шилжүүлсэн болох нь Шилэн дансны сайтад бичигджээ. 

Тус компанийн тухайд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үеэр цэнгэлдэх орчимд дрон нисгэсэн бөгөөд төлбөр мөнгийг нь ийнхүү Ч.Номин шийдэж өгсөн бололтой. 

Ж.Энхжаргалан, Ч.Номин нарын тухайд “Би ар би пикчерс” ХХК-ийг 2017 онд хамтран үүсгэн байгуулж байсан бөгөөд “Би ар Би саунд” гэх өөр нэг компанийг өдгөө ч хамтран эзэмшдэг юм байна.

Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • иргэн (192.82.69.76)
    шаамийчихаад байж байгаагий нь.
    2022 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.77.32)
    Эрх мэдлээ урвуулах гэж энийг л хэлнэ шүү дээ ккк
    2022 оны 09 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.76.240)
    Ард Амарбаясгалан бгаа...
    2022 оны 09 сарын 09 | Хариулах
Top