өдөр
шөнө
×

Соёлын сайд Ч.Номин яамандаа хивс дэвсэх зэрэгт 39,3 сая төгрөг зарцуулж төсвийн мөнгийг гарын салаагаараа урсгажээ

Соёлын сайд Ч.Номин төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа нь аудитын шалгалтаар илэрчээ. 

Тухайлбал, Соёлын яам 2021 онд Засгийн газрын 43 дугаар тогтоолыг зөрчиж 19 сая төгрөгөөр үр дүнгийн хурлын видео контент хийлгэжээ. Энэ нь "Хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино зэргийг санхүүжүүлэхгүй байх" гэсэн Засгийн газрын хэмнэлтийн тогтоолыг зөрчсөн үйлдэл болсон байна.

Мөн 2021 онд Соёлын яамны барилгын шат болон коридорт хивс дэвсэх ажилд 11 сая 573 мянга, зоорийн давхрын өрөөг дахин засварлах ажилд 18 сая 809 мянга, архив болон цайны өрөө засварлах ажлын 8 сая 933 мянга буюу нийт 39 сая 316 мянган төгрөг зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн16 дугаар зүйлийн 16.5.5 "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн Соёлын яамнаас 2021 онд 7050 ширхэг Ардын авьяастан, Соёлын яамны жуух бичиг, Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг болон дагалдах үнэмлэх, хавтас, жуух бичиг  хэвлүүлж 20,3 сая төгрөгийн шагналын нөөц үүсгэсэн нь аудитын шалгалтаар ил болжээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон байна.

Үргэлжлэл бий...

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.37)
    Vr dvngvi zarlaga gargahaa boliochee ternii orond neg 20hvvhdiin oron tootoich hamaagvi tsetserle emneleg bariachee ta nar hewsen deer aglhlaa geed yu uurchlugduh ym bee ergvi gutamshigtai ym hiij tusuw ideh ymaa hiij chadahgvi bol suudlaa chaddag negend uguuchee
    2022 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.46.54)
    Balai avgai ogtsorood zail!
    2022 оны 09 сарын 07 | Хариулах
  • Дамар (66.181.188.104)
    Яагаад болохгүй гэж. Хивс байж болохгүй яам юм уу
    2022 оны 09 сарын 07 | Хариулах
Top