өдөр
шөнө
×

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ыг зорьж Владимир Путинтай уулзана

"Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулган есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах гэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус форумд оролцохоор маргааш /09.06/ ОХУ-ыг зорих юм.  Чуулганы үеэр Л.Оюун-Эрдэнэ сайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана. Видео, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулах форумд Мьянмар, Монгол, Армени, Хятад зэрэг 60 гаруй орны төлөөлөгч оролцох юм. “Олон төвт ертөнц рүү” сэдэвт энэхүү арга хэмжээний гол зорилго нь гэвэл бизнес харилцааг шинэчлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, өсөлт хөгжлийн шинэ аргуудыг хэлэлцэн хэрэгжүүлэх юм.  Форумын ажил хэргийн төлөвлөгөөнд Алс Дорнодын алсын хөгжил, дэлхийн болон энэ бүс нутгийн эдийн засаг, олон улс орны хамтран ажиллах, дэлхийн шинэ тогтолцоог ярилцан шийдэх зэрэг олон олон асуудлууд багтсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.242.243.45)
    Армийн агуулахад байгаа хуучны хэдэн сумнуудаа зарчихвал зүгээр дээ
    2022 оны 09 сарын 08 | Хариулах
Top