өдөр
шөнө
×

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүнд суртлаас болж НДШ-ийн 50 хувийн буцаалт хэзээ олгогдох нь тодорхойгүй байна

УИХ-аас Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр нэг саяас бага цалинтай иргэдийн төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгохоор болсон билээ. Төсвийн тодотгол өнгөрсөн тадугаар сарын 1-нээс хэрэгжсэн, НДШ-ийн буцаалттай холбоотой заалтад иргэний төлсөн шимтгэлийн 50 хувийг дараа сард нь буцааж өгөхөөр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлсөн НДШ-ийн буцаалт энэ сараас иргэдийн гарт очих ёстой байв. Гэтэл НДШ-ийн буцаалтыг хэзээ, хэрхэн олгохыг тогтоосон журмаа ХНХЯ-наас баталж өгөөгүй байгаа нь цаашид асуудал дагуулж болзошгүй болчихлоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нэгэнтээ олон нийтийн сүлжээнд “Хүүхдийн мөнгө орлоо” гэсэн агуулга бичиж зургаа оруулаад “Хүүхдийн мөнгийг өөрийнхөө халааснаас өгөх гэж байгаа юм шиг байдал гаргалаа” гэсэн шүүмжлэлд өртөж байв.

Тэрээр шүүмжлэл гарсны дараа “Барьж идэцгээ” хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж мөн л шүүмжлүүлж байв. Тэгвэл энэ удаа иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй ажилтны төлсөн НДШ-ийн 50 хувийг буцааж олгох ажил түүний хариуцсан яаман дээр гацаад байна. НДЕГ-аас буцаалтын талаар лавлахад салбарын яам журмаа батлаагүйгээс буцаан олголт хийх боломжгүй гэж хариулсан талаар itoim.mn цахим хуудаст мэдээлжээ.

Товчхондоо бол А.Ариунзаяа сайдтай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан хүнд суртал гарган журмаа хугацаанд нь баталж өгөөгүйгээс болж иргэд НДШ-ийн буцаалтаа хэзээ, хэрхэн авах эсэх нь бүрхэг асуудал болжээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top