өдөр
шөнө
×

Б.Нандинцэцэг: Эцэст нь хохирогч л буруутан болдог хорвоо юм байна

Улсын начин Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурлын үйл явцтай холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрээр, “Ам нээвэл уушиг нээ гэдэг. Арай л хэрээс хэтэрсэн зүйлс болж байна аа.

Нэгдүгээрт, шүүхээс өгсөн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж худал мэдээлэл тарааж байна. Надад огтоосоо тийм зүйл байхгүй. Ар гэрийхэн 5 хүүхэдтэйгээ уулзаад нээлттэй хоригдоно л биздээ. Өндөр настай аав ээж эхнэр хүүхдийг нь бодолгүй яахав дээ.

Хоёрдугаарт, хүүхдийн төлбөр нэхлээ гээд л бүр барьж идлээ.  Намайг юу нэхэж яаж орсныг 3  шүүгч, 2 талын өмгөөлөгч нар, иргэдийн төлөөлөгч гээд тэнд байсан бүх хүн харсан сонссон доо.

Даргалагч шүүгч н.Одбаяр гуай “Нандинцэцэг ээ чи бүх хохирол төлөгдсөн гээд зөвхөн бодит хохиролоо (өөрийг зүгээс гаргасан 423 сая төгрөг) төлөгдсөн гээд байх юм. 3 хүүхдийн төлбөр энэ тэрээ нэхэмжилж ирээгүй юм уу? Жилд төлбөр нь хэд байдаг вэ гэхэд нь л би “70 сая орчим байдаг” л гэсэн. Би өөрөө хувиараа бизнес хийдэг учраас ахуйн асуудлаа болгоод зохицуулаад явж байгаа гэж хэлсэн. Шүүгч “Чи шүүх дээр аваад ирсэн бол чамд бид хангаж өгөх байлаа” гэсэн. Үүнийг бүгд сонссон. Даанч энэ бичлэг цацагдаагүй. Тэгээд намайг иргэний шүүхээр явж болноо л гэсэн. Мөн Данзанноров өмгөөлөгч ч ойлгогдохоор хэлж л байна лээ ш дээ.

Гуравдугаарт, оршуулгын зардал 85 сая болсон. Би эх хувиар нь баримтаа өгсөн. 300-400 хүний зэд цагаалга энэ зэргийн байлгүй яахав дээ. Ханийг минь хүртэл нэг муу начины ажил явдал 85 сая, алтаар хучаа юу гэж ирээд л бичих юм. Эрүүл хүнээс ийм муухай үг гарахгүйг мэдэж байгаа ч үнэхээр муухай юмаа.

Дөрөвдүгээрт, би тэр айлын өгье гэсэн 2 үл хөдлөхийг голж шилээгүй. Яахав манай өмгөөлөгч өөрийн зүгээс тийм зүйл надад хэлээгүй ярьсан. Тэр айлаас би тийм юм өгөөдөх, тэдэн төгрөг өг гэж нэхсэн удаа байхгүй ээ. Ар гэрийхэн болон Н.Түвшинбаяр ч мэдэж байгаа

Өөрийн гэсэн эрүүл тархи , сэтгэл зүрхтэй хүн бүр миний өмнөөс бухимдаж байгаа байх. 2 талын өмгөөлөгч нар маш ойлгогдохоор яриад байхад л учир зүггүй муулаастай. Намайг шуналтай хүүхэн гэлээ гээд би тийм болчихгүй л дээ. Эцэст нь хохирогч л буруутан болдог хорвоо юм байна. Миний уг хүнийг мэддэг хайртай хүмүүс минь байхад болно доо” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.78.152)
    энэ бүсгүй өөрөө гаргасан юм шиг л яриад байх юм. ядаж хүн чанараа биш юм гэхэд тэнгэрт халисан хүнээ бодмоор юмаа. үйлын үр хэцүү шүү
    2022 оны 06 сарын 11 | Хариулах
Top