өдөр
шөнө
×

Ипотекийн 8 %-ийг 6 % болгох, урьдчилгааг 30 %-иас багасгаж 20 % руу шилжүүлэхээр ажиллаж эхэлжээ

Сангийн дэд сайд С.Мөнхчимэг өөрийн цахим хуудсандаа Шадар Сайдаас үүрэг өгсөний дагуу  Ипотекийн зээлийн одоо байгаа урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгон бууруулах ажлын хэсгийг өөрийн биеэр ахалж байгаа талаараа мэдээлжээ.

Тэрээр:

  • Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30%-иас багасгаж 20% болгох
  • 2013-2020 онд ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулан 6% болгох зэрэг бусад боломжуудийг судлан ажиллаж байна гэлээ.

Ташрамд дурдахад, Шадар сайд С.Амарсайхан ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг  хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.44)
    Тэр МИК гээч чинь Женкотой хамааралтай сахал Эрдэнэбилэгийн шууд удирдлага дор ажилладаг компани байсан юм байна.
    2022 оны 05 сарын 23 | Хариулах
Top