өдөр
шөнө
×

Дархан-Уул аймагт "Эрүүл мэндийн дэмжих" төв нээлтээ хийлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дархан-Уул аймагт ажиллаж Эрүүл мэндийн дэмжих төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Тус төв нь хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах юм.

Эрүүл мэндийн дэмжих төвд улсын төсвийн 1850.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар үйлчилгээг хийж ЧХХ-н үзлэг, эмчилгээ, Чих хамар хоолойн үзлэгийн дуран, Тимпанаметр, Аудиометр,Спирометр,Биеийн бүтэц тодорхойлох аппарат,Автомат жин (өндөр хэмжигчтэй),Ясны сийрэгжилт үзэх аппарат,Тархины доплер,Ачаалалтай зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, Нүдний хараа шалгах таблиц,Слит ламп, Авторефракто /кератометр аппарат/,Суурин ЭХО аппарат Зөөврийн ЭХО аппарат Уян дуран,Шүдний кресло,Автоклав,Ломбоны гэрэл, Шүдний рентген аппарат /зөөврийн/, Шүдний чулуу өнгөр цэвэрлэх чичиргээт машин, Шүлс соруулах, зөөврийн аппарат, соруулагчийн гар зэрэг тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
 
Эрүүл мэндийн газар байрлах “Эрүүл мэндийн дэмжих төв”-д нийт 34 нэр төрлийн 95 ширхэг 796.1 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж хүлээн авч суурилуулсан. Тус төвд Рентген зураг, Биеийн бүтэц тодорхойлох, Шүд, Яс сийрэгжилт, Хоол зүй, Дуран, Зүрхний бичлэг, Тархины бичлэг, ЭХО,Чих, хамар хоолой, Арьс харшлын үзлэг тус тус хийгдэнэ.


  

 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top